15. - Ах нараас минь хэн нэгнийг нь дуудаад өг.

1.2K 142 17
                                    

Ким Жунинд сургууль дундах галзуурлаа үзүүлж, Пак Чанёлоос зугтаж амьдрахаас илүү муу зүйл надад тохиолдож зүрхлэхгүй гэж бодсон ч, буруу байлаа. Маргааш нь юу болох талаар би бүр төсөөлж ч чадаагүй явж.

Том завсарлгаанаар хоол идэхээр сургуулийн кафе орсон юм л даа. Би өдөр бүр ийшээ ордоггүй, хамгийн багадаа л гэхэд бусад сурагчид шиг хамт суугаад ходоодоо баясгаж, өөр хүмүүсийг араар нь муулах найзуудгүй болохоор. Гэртээ өглөөний цайгаа уучихдаг тул хөнгөн зууш л хааяаа авч иддэг.

Манай тогооч нарын хоол хангалттай амттай, миний санаж байгаагаар бол хэн ч хоолны тал дээр гомдоллож байгаагүй. Эндхийн кимчид би үнэхээр дуртай бол, Хёкён яагаад ч юм эндээс үргэлж загасны шөл авч уудаг.

Өнөөдөр кафе-д хүн багатай, тэр тусмаа очир үүсээгүй байлаа. Хурдхан шиг хоолоо идчихээд шууд л хичээлдээ орохоор яаран гүйв. Дараагийн хичээл маань уран зохиол бөгөөд яг одоо Шекспирын зохиолуудаас уншиж байгаа юм. Түүний намтартай танилцах ёстой талаар би өчигдөр таг мартчихсан байсан тул хүнгүй, чимээгүй газар сууж байгаад хичээл орохоос өмнө давтахаар болов. Манай сургуульд ийм гурван газар бий.

Эхнийх нь - нэгдүгээр давхрын шүүгээнүүд байрлах танхим. Яагаад ч юм шүүгээнүүд ашигладаг сурагчид цөөхөн бас тэд хэрэгтэй бүхнээ цүнхэндээ хийж явахыг илүүд үздэг. Шүүгээнүүдэд нь тэдний солих хувцас, биеийн тамирын пүүзнүүд л байдаг. Миний жижигхэн цүнхэнд том номнууд багтдаггүй учир надад шүүгээтэй байх нь хамаагүй илүү санагддаг.

Хоёрдахь нь - хаврын үеэр л нээлттэй байдаг сургуулийн дээвэр. Гэхдээ түрүү жил хамаг юм нь хөдөлчихсөн өсвөр насныхан хаа сайгүй хайрын амьдралаа босгож байсан тул тийм ч амар тайван газар биш байлаа. Яахав би хосуудад тийм ч дургүй хүн биш л дээ. Зүгээр л зохион бичлэг бичиж ядаж байхад хажууд чинь хүмүүсийн үнсэлцэж үнгэлцэж байгаа дуунуудыг сонсох тийм ч тааламжтай биш байв.

Хамгийн сүүлчийнх нь буюу гурав дахь - хамгийн дээд давхарт байрлах хоосон танхим. Яг одоо би тийшээ зүглэж байна. Урьд нь тэр давхарт сургуулийн радио байсан ч, сурагчдын дунд тийм ч алпартай байгаагүй тул хаачихсан гэж Бэкхёнаас сонссон юм байна. Энэ хоосон танхим руу явах хүмүүс нь тун ховор, яагаад гэвэл тийшээ очихын тулд шатаар өгсөөд, танхимыг бүхэлд нь тойроод, спорт заалаар дамжих ёстой байдаг юм. Би эхний удаа төөрсөн гээд л бодчих.

Амьсгаагаа дарах гэж хичээсээр удаанаар шатаар өгсөнө. Ганцаараа байхад минь саад болох хэн ч байхгүйд дотроо талархана. Гэвч улам цаашлах тусам сандал дээр суух залууг анзаарсан юм.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now