14. - Чи хөгжилтэй юм.

1.1K 143 15
                                    


Хичээлийн дараа шууд л Хёкён руу явах гэж байснаа байгаа бүхнээрээ андгалья. Дээгүүрээ хүртэл сургуулийн цамцаа биш тухтай байг гээд том сул цамцаа өмсөөд бэлдчихсэн байсан юм. Гэртээ түлхүүрээ үлдээгээд, ээж Бэкхён хоёрт оройтож ирэх талаараа ч хэлээд амжсан. Бүх зүйл төгс явж байсан ч сүүлийн хичээл дээр утасны минь цэнэг дуусах гэж байгааг анзаарав.

Хамгийн их хэрэгтэй үед утас минь 20 хувь гаруй цэнэг үлдсэнийг чанга дуугаар надад мэдэгдэв. Түүнийг унтрахгүй байгаасай гэж гүнээсээ хүсэх ч, 5-хан хувьтай байхад нь Бэкхён яагаад ч юм тоолж барамгүй олон мессеж илгээсээр байв. Утас минь 10 секунд тутамд дугарч, дэлгэцэн дээр нь Бэкхёны явуулсан мессежүүд нэг нэгээрээ гарч ирнэ.

Хэнээс : Ах
Сунми!

Илгээсэн бүхнийг нь аль болох хурдхан гүйлгэж уншаад, хэдхэн цаг цэнэгээ барьдаг утас минь энэ их ачааллыг яаж тэсч байгаа тухай бодоод амжив.

Хэнээс : Ах
Орой найзындаа байж байх юм уу?

Дахин нэг удаа мессеж ирснийг илтгээд утас минь дугарах үед, утасны минь дэлгэц уншиж амжаагүй байтал унтраад өгөв. Хамгийн чухал үед унтрахыг нь бүр мэдээд байсан юм аа.

Ах минь ч тэр, Хёкён ч тэр сургууль дээр байхгүй. Би Бэкхёнаас утсыг нь аваад Хёкёнд төлөвлөсөн цагаасаа хоцорч очих талаараа хэлж чадахгүй. Тэр тусмаа Хёкёны утсыг аваад, Бэкхёнаас яах гэж мессеж бичсэн болон ер нь ямар утгатай байсныг нь ч асууж чадахгүй нь.

Ерөнхийдөө яасан ч бай гэр лүүгээ явах хэрэг гарав. Сандарч гүйж байхдаа утасаа шалбааганд унагаачхав. Хөөрхий утас минь тэртээ тэргүй надтай хамт хэцүү амьдралыг туулчихаад, одоо бүр хагарсан дэлгэцтэй болчих юм бол бүр үхмээр санагдах байлгүй. Яаж унагааж байснаа, яаж хэд хэдэн удаа алдаж мөн зураас болгон нь өөрийн гэсэн түүхтэйг санах болгонд... Тэр амьд хүн байсан бол намайг эд эсээрээ үзэн ядах байсан биз.

Хаалганы хонхоо дарах үедээ хүртэл хөөрхий шороо болчихсон утасны дэлгэцээ хараад л зогсоод байв. Хаалганы цаана анир чимээгүй байсан тул гэрт хэн ч ирж амжаагүй юм байх гэж бодоод амжсан ч, тав гаруй минутын дараа нааш алхах чимээнүүд сонсогдож, хаалга нээгдлээ.

- Бэк, би утасаа цэнэглэхээр ирлээ, - урд минь төрсөн ах минь зогсож байгаад 100 хувь итгэлтэй байсан тул шууд л яриагаа эхлэв. - Миний цэнэг сүүлийн хичээл дээр дуусчихсан гээд боддоо.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now