53. - Тийм болохоор л миний эхнэр байгаа юм. (NC-17)

1.6K 125 101
                                    


- Үеэлийнхээ төрсөн өдрөөр юу бэлэглэсэн юм? - би Хёкён руу найдвар дүүрэн харлаа. Асуултыг минь сонссон найз маань ууж байсан кофендоо хахаж цацах нь тэр.

- За, үгүй байлгүй дээ? Та хоёр эвлэрчихсэн юм уу? - Ким над руу итгэлгүйхэн харав. - Та хоёр эвлэрээд, түүнд юу бэлэглэхээ мэдэхгүй болохоороо надаас асууж байгаа юм уу?

Би түүнд юу ч хэлэхгүй болохоо илтгэн толгойгоо сэгсэрлээ. Ким над руу ширтсэн хэвээр.

Тийм ээ, бид үнэхээр л эвлэрсэн, бас би аз жаргалдаа итгэж ядаж байна. Жунины байранд болсон тэр ярианы дараа би юу бодож, цаашид хэрхэн биеэ авч явахаа мэдэхгүй байсан юм. Гэвч маргааш нь Ким над руу нөгөө л нэг сөөнгө хоолойгоороо утсаар залгах үед бүх эргэлзэл минь тэр даруй алга болсон.

Бид дахин уулзаж ярилцсан. Жунин бүх зүйлд уучлалт гуйх үеэр, би бараг л уйлахаа шахсан. Бидний яриа хэдэн цагаар үргэлжилнэ. Бүх зүйлийн талаар ярилцав: бидний тухай, цаг агаар, түүний ажил, аавынх нь тухай. Дахиж намайг хэзээ ч тавьж явуулахгүй гэх амлалт өгөх ч, энэ удаад би түүнд бараг л итгэхгүй байх гэж хошигноно. Үгүй ээ, би итгэж байсан юм. Түүний үг бүр, надад хүрэх болгонд нь би энэ бүх хугацаанд намайг ямар их санаж байсныг нь мэдэрч байсан юм. Надад хайртай хэвээр гэдэг нь ч үнэн байлаа.

- Бён Сунми, чи ямар Хойд Солонгосын цэрэг үү? - Хёкён уруулаа унжуулав.

- Харин чи, Ким Хёкён? - би ч мөн өөдөөс нь дайралтанд явлаа. - Чи хэзээ хамгийн сүүлд надад Тэмины талаар ярьсан билээ? Та хоёр ямар харилцаатай байгаа юм? -
Хёкён тэр дороо л чимээгүй болж, дуугаа
хураав. Үнэнийг хэлэхэд энэ үед надад эвгүй санагдлаа.

- За за, хамаагүй ээ, - би толгойгоо сэгсрэв. Мэдээжийн хэрэг, залуусын дунд үнэхээр л нөхөрлөлөөс илүү зүйл эргэлдэж байсныг би мэдэж байсан ч, Хёкёныг мэдэх учир, хамгийн ихдээ тэр намайг хуримдаа урих үедээ л харилцааныхаа талаар хэлэхийг мэдэж байсан юм. Тэр хурим хүртлээ надад юу ч хэлэхгүй байсан. Тэмин түүний хувьд үнэхээр өвтгөмөөр шарх үлдээсэн болохоор тэр. Хёкён үргэлжид аз жаргал чимээгүй байхдаа гоё гэж хэлэх ч, надаас зогсоо зайгүй Жунины талаар асууж байсан юм. Харин тэр өөрийнхөө харилцааны талаар нээлттэй ярих нь юу л бол, гэхдээ би үүнд нь уурлахгүй ээ. Хэрвээ чимээгүй байвал бүх зүйл сайн байгаа гэсэн үг, тийм үү? Харин надад Жунин хааяа хааяа Тэмины дараагийн төлөвлөгөөг ярьж байх нь л хангалттай. Би зүгээр л Тэминыг дахиж миний Хёкёныг битгий гомдоогоосой гэж хүснэ. Тэр хоёр чинь биднийг хуримдаа урих хүмүүс шүү дээ.

Зүсэм Пицца [COMPLETED]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon