31. - Сунми, чи үнэхээр ноомой ч, энэ чинь миний дургүйг ер хүргэхгүй байна.

1.3K 147 41
                                    


[ mood song - DANCING WITH THE STRANGER ]

Клубын шөнийн амьдралтай танилцах үдэшлэг минь шууд л клубын нэвтрэх хаалган дээр эхэлсэн юм. Насны хязгааралтаас болж орж чадаагүй охидуудын эсэргүүцэл нь сонсогдоно. Жунин машинаа зогсоолд тавьж байх хооронд тэднийг ажиж зогссон юм л даа. Хэсэгхэн тэр мөчид намайг ч бас гаргаад шидчих нь л гэж бодлоо. Өнөөдөр би дэндүү даруухан хувцаслаж (клубын хувцас биш) , мөн тийм ч айхтар нүүрээ будаагүй. Насны хувьд намайг ер нь оруулах нь ч эргэлзээтэй. Өндөр өсгийт өмсчихсөн, задгай хувцастай охид уурлаж буйг харсаар эсрэг талд нь уруулаа хазласаар зогсоно.

- Клубын амьдралын хамаг сайхныг мэдрэхэд бэлэн үү? - Жунин чихэн дээгүүр минь хэлчихээд, урд минь хурдтайгаар алхсаар явсан тул, ард нь гүйцэхээр бүр хурдан алхаж эхэллээ.

Залуу зальжин инээмсэглэсээр, миний биеэ авч явах байдлыг харахын туйлс болсоор алгаа хавсаргана. Миний энэ үдэш юу ч уухгүй гэсэн сануулга түүнд ямар ч нөлөө үзүүлээгүй шинжтэй.

Зүрх минь зогсчихов уу л гэлтэй, ангийнхаа хүүхдийг дагана. Сонирхолтой юм, би ер нь яаж явж байгаад Ким Жунинтай клуб орохдоо тулчихдаг байна аа? Ким Жунин шүү дээ! Ахдаа ч худал хэлэх хэрэг гарсан юм : тэр намайг Хёкёнынд хонож байгаад чин сэтгэлээсээ итгэж байгаа бол, би бүх зүйл сайхан өнгрөөсэй гэж дотроо чин сэтгэлээсээ хүснэ.

Том биетэй хамгаалагч ахын харц намайг тэр чигт нь шинжинэ. Клуб дотроос алкоголь, тамхи бас эргэлзээгүй хар тамхи үнэртэж байна. Би үнэрийг нь мэдэхгүй ч, иймэрхүү байх гэж таамаглаж байна. Доторх чанга дуу нь гадаа хүртэл чихэнд минь чангаар сонсогдох бөгөөд, хэсэгхэн зуур би тайлбарлаж боломгүй зүйл дотор минь мэдрэгдэв. Яг л би өөрийгөө том давалгаанд гээчихсэн мэт.

Энэ үнэхээр... онцгой мэдрэмж юм.

- Тэр надтай, - Жунины тайвнаар баргил хоолойгоороо хэлэх нь намайг буцаад бодит амьдрал дээр авчирна. Хамгаалагчийн царай гайхшралаар дүүрч, шууд л түүний арай гэж гаргах инээмсэглэлээр дууссан юм.

Жунин куртканы минь ханцуйнаас барьсаар дотогш оруулах үед түүний саналд зөвшөөрсөндөө харамсаж эхэллээ. Эх дэлхийд төрөгч нисч бас сэлж чаддаггүй шиг, гэрийн даалгавар хийж, драма үзэхэд заяагдсан Бён Сунми, клубуудээр явж чадахгүй нь. Ер нь л би Ким Жунин шиг хүнтэй харьцаж болохгүй шүү дээ. Буруу замаараа яваад л байх шиг байна даа. Сүүлийн үед би яг юугаараа бодоод байгаа хэрэг вэ?

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now