24. - Амжилттай ирээдүйн амжилттай эхлэл.

1.3K 164 63
                                    


[ MOOD SONG - Ariana Grande - Into you ]

Хэнээс : Танихгүй дугаар
Хөөе ноомой, унтаж байна уу?

Цочсондоо уншиж байсан физикийн номоо хойш тавиад, орноосоо өндйив. Хагассайн өдрийг өдөржингөө Хёкёнтой өнгөрүүлсэн бөгөөд түүнээс Тэмины талаар ядаж багахан ч болов зүйл сонсохыг хүсэв. Хёкёны ярьснаар, залуу хоёр долоо хоногоор аав ээж рүүгээ явсан юм байна лээ.

Хангалттай орой болчихсон байв. Утасны минь дээд хэсэг цаг арван хоёр хагас болж буйг илтгэнэ. Мессэж ирснийг харчихаад шууд л орноосоо өндийгөөд, гараа нойтон толгойн дээрээ тавьлаа.

- Юу гээч нь.. ? - өөртөө шивнэнэ.

Утасны гэрэл дэндүү тод байсан тул орны хажууд байрлах гэрлээ асаахаар бослоо.

Намайг ноомой гэж дууддаг ганц л хүн байдагийг би сайн мэдэх ч, түүнд миний утасны дугаар байхгүй талаар бүр ч итгэлтэйгээр хэлж чадна. Яг л урьдных шиг Бэкхёны найзууд (ихэнхдээ Лухан) бид хоёрын дугаарыг андуураад над руу биччихсэн байж болох ч, энэ хүн надад л хандаж бичиж байна шүү дээ.

Хэнд : Танихгүй дугаар
Хэн бэ?

Үгүй ээ, нээрэнгээсээ байж боломгүй юм. Толгойнд минь хар мянган бодол орж ирэх бөгөөд тэд нараасаа болоод бүр иччихлээ. Би яагаад зүгээр л эрт унтчихаж болоогүй юм бэ?

Хэнээс : Танихгүй дугаар
Сайн мэдэж байж.

Би амаа нээгээд гайхсандаа дуу алдах гэсэн ч, бүгд унтаж байгааг санаад алгаараа хаалаа. Алга минь яагаад ч юм хөлөрчихсөн байсан тул, өөрөөсөө дулаан хөнжлөө холдуулаад үсээ чихнийхээ араар орууллаа. Бодлууд минь хаа нэг тийшээгээ сарнин алга болж, юу гэж хариулах ёстойгоо мэдэлгүй дэмий л сандарна.

Хэнд : Ангийн хүүхэд
Хаанаас миний дугаарыг авсан юм бэ?

Хурдан амьсгалсаар, дэр лүүгээ доош харан хэсэг хэвтлээ. Үнэхээр сонин мэдрэмжүүд байна.

Хэнээс : Ангийн хүүхэд
Намайг олж авч чадахгүй гэж бодоод байгаа юм уу?

Яагаад ч юм нүүрэнд минь инээмсэглэл тодрох бөгөөд, би янз бүрийн аргаар мэдрэмжиндээ автахгүй байхыг хичээлээ. Яг л Жунин хажууд минь хараад зогсож байгаа юм шиг санагдаж, нүүрний хувиралаа гаргамааргүй байсан юм. Уруулаа хазласаар, дахиад л орноосоо өндийв. Би юу гэж хариулах ёстой вэ? Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч, би энэ харилцан яриаг дуусгахыг хүсэхгүй байна. Дахиад л зөөлхөн дэрэн дээрээ хэвтэв. Ямар зорилгоор над руу бичиж байгаа талаар нь асуух хэрэгтэй юм болов уу? Эсвэл арай бүдүүлэг болчихдог юм болов уу?

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now