32. - Хоёр дахь анхны болзоондоо явмаар байна уу?

1.5K 145 56
                                    


[ MOOD SONG - The Chainsmokers "Hope" ]

***

Яг юунаас болж сэрсэн болохоо сайн тайлбарлаж чадахгүй нь : магадгүй хөшигний цаанаас нарны илч улам ихээр тусаж эхэлсэн үү, аль эсвэл би өөрөө ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрсэн юм уу, бүү мэд. Магадгүй, өглөө бүр өөрийн өрөөндөө сэрэх болгондоо мэдэрдэг эвгүй хүйтэн орчинд биш, дулаан хүний өвөрт хэвтэж байгаагаа нойрон дундаа анзаарсан байх. Харц минь шууд л амьсгалах бүрт нь дээшилж буй ангийн минь хүүхдийн саарал футболкан дээр тусна.

Шууд л сандралаа хяналтандаа авч, Жунины гарыг холдуулах гэж байсан ч, толгойнд минь өчигдөр болж өнгөрсөн бүх зүйл дарааллаараа орж ирнэ. Хамгийн сүүлд би Ким Жуниныг миний орон дээр хамт унтаарай гэж урьснаа санасан юм.

"Би өчигдөр уусан" гэх бодол толгойнд орж ирэх үед, дотроо чимээгүйхан өөрийгөө зэмлэж эхлэв. Иймэрхүү зүйлсийн эсрэг зогсдог байсан нь би өөрөө шүү дээ. Гэсэн хэдий ч, би өчигдөр тасартлаа согтчихоод, өөрийн ч жихүүцэл хүрэх зүйлс хийгээд амжчихсан байна. Ичсэндээ болоод ямар нэгэн буланд орж, тэндээ өдөржингөө хийсэн үйлдлүүдээ бодож суумаар санагдана.

Би одоо яах ёстой вэ? Өчигдөр болсон явдлаас яаж ичихгүй байх вэ? Жунин миний талаар буруу дүгнэлт хийчихсэн бол яана? Хөдлөхөөсөө ч айсаар, шүлсээ залгилах гэж хичээсэн ч, хоолой минь аймшигтайгаар зуурч, яг одоо хэдэн ч сав ус хоослоход бэлэн байлаа.

Өчигдрийн явдлыг толгойндоо бодох үед, хийсэн бүхнээсээ ичих ч, дотор минь үнэхээр дулаахан зүйл мэдрэгдэнэ. Өчигдөр Ким Жунин надтай үнэхээр... нээлттэй байсан. Түүний урхинд орчихлоо гэх бодлоос зүрх минь улам хурдан цохилж эхэлнэ. Тэр сайхан сэтгэлтэй бас гоё ааштай нэгэн байж чаддаг юм байна.

Унтаж буй мэт үргэлжлүүлэн дүр эсгэсээр, залууг сэрээгүй эсэхийг нь ч анзаараагүй юм байна. Гэвч тун удалгүй шалгах ч хэрэг гараагүй юм:

- Энд юу болж байна аа?! - эмэгтэй хүний орилох хоолой нь толгойнд минь яг л хагарал үүсгэж буй мэт чангаар орж ирэв.

Би чадхаараа хурдан босч, нүдээ арай гэж нээсээр, эргэн тойрноо ажлаа. Хажууд минь хэвтэж байсан Жунин ч мөн надтай адил зүйл хийжээ. Тэр чанга хоолойны эх үүсвэрийг олох гэж тийм ч их удаагүй юм, учир нь минутын дараа бидний харц булангаас гарч ирэх сургуулийн эмч дээр туссан юм. За ингээд л бид хоёр баригдчихлаа. Баригдчихлаа. Баригдчихлаа...

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now