10. - Тэгэхээр тэнд Хёкёны найз залуу сууж байгаа байх нь.

1.4K 169 21
                                    


- Өгсөн ч байж болно, - Жунин инээсээр хоёр мөрөө хавчина. - Өгөөгүй ч байж болох юм.

Би шууд л нуруугаа тэгшлээд, түүн рүү харав.

Ким царайгаа өөрчлөөд, яг л багшийг нэвт харж буй мэт санагдана.

- Ким Жунин, гуйж байна... - багш яриагаа эхэлнэ.

- Би ч гэсэн гуйж байна, - Ким үрчийгээд, багшийн нүүр лүү эгц харлаа. - Тэр хаалгаар гарчих. - сурагчид орж ирж буй үүдний хаалга руу хуруугаараа заав.

Чон багш Жуниныг 5:0дэх эсвэл байх ёстой байрыг нь зааж өгөхийн тулд ямар нэгэн зүйл хийнэ гэж найдсан юмсан. Тэр хэдэн секунд Жунин руу харж байгаад юу ч хэлэлгүй хаалга руу зүглэхэд би яаж гайхсан гэж бодно.

Жунин намайг "аргалсан" гэж хэлж болох ч, урьд нь хэн ч хэзээ ч багш нартай ийм өнгөөр харьцдаггүй байсан тул хамаг байдгаараа амаа ангайлаа.

Эхэндээ Жунин шууд л над дээр ирээд, болсон явдлыг тайлбарлуулах байх гэж бодсон. Бодсон ч биш би итгэлтэй байсан. Гэсэн ч би хүмүүсийг сайн мэддэггүй бололтой - Жунин надад юм хэлэх байтугай, миний зүг нэг ч удаа хараагүй. Энэ нь намайг яагаад ч юм гойнсойлгож байв.

Бүх зүйлд төгсгөл бий. Энэ бараан ажлын өдрүүдийг амралтын өдрүүд тод өнгөөрөө гэрэлтүүлж байлаа. Бүтэнсайны өглөө долоо өнгөрч байх үед, Бэкхён өрөөнд минь орж ирээд дулаахан хөнжлийг минь татчихлаа. Биеэр минь хүйт гүйхийг шууд л мэдрээд, хоёр нүдээ нээв.

- Унтаагүй байгааг чинь мэдсэн юм аа! - орны минь захад сууна.

- Мэдээж шүү дээ, би юу гэж л амралтын өдөр өглөөний долоон цагт унтаад байж байх юм? - сөөсөн хоолойгоороо хэлчихээд, хоолойгоо засах гэж үзэв.

Бэк хошигнолд минь инээснийг бодвол их л сайхан ааштай байгаа бололтой.

- Миний цалин буусан, ингэж хэлж болвол шүү дээ, - чёлкоо янзалсаар, чухал царайлчихсан хэлэв. - Хаашаа ч юм явмаар байна уу?

Нойрноосоо сэрэх гээд тал хагас манаралтын байдалтайгаа суугаад л байв. Чангаар эвшээгээд, нэг гараа дэрэлсээр буцаад хөнжлөө нөмөрлөө.

- Тавилгийн дэлгүүр орж болох юм, ор болгоныг нь туршиж үзэхэд ч бэлэн байна.

Бэкхён өөрийнхөө даваалгаан дээр байсан тул, миний хэлснийг сонсоогүй бололтой. Тэр аль хэдийн дүүтэйгээ яаж цагаа өнгөрөөх талаар төлөвлөгөө гаргачихсан гэсэн. Тийм болохоор яг одоо бид хоёр гэрт ойр байрлах кино театрд ирчихээд байна.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now