13. - Энэ бол бидний өөрсдөө сонгосон амьдралын хэв маяг.

1.3K 149 14
                                    


Ким Жимён явахаасаа өмнө Жунинд хэдэн үг хэлчихээд, дуусах цагаар нь хүмүүс ирж шалгах тул ажлаас зугтах нь юу л бол гэж анхааруулсаар их дэлгүүрийн том хаалгаар гараад явав. Жунин хэлсэн үгийг нь тоолгүй инээчихээд, харцаа өөр тийш чиглүүлэв. Ким хатагтай энэ бүх хугацаанд хүү рүүгээ санаа зовсон харцаар харах ч, аавынх нь өөдөөс үг хэлж зүрхлэсэнгүй. Жунины буруу байсан тул өмөөрөх шалтгаан байгаагүй биз. Үнэхээр эвгүй байдал үүсчихлээ : бид гурвыг үргэлжлүүлээд юу ч болоогүй юм шиг ажилна гэж бодсон юм байхдаа ? Гэхдээ яг ямар новш нь зүгээр байдаг юм бэ?

Чонжи уур амьсгалыг дээрдүүлэх гээд ярилцахыг хүссэн бололтой. Гэвч тэр үг ч хэлж амжаагүй байтал, Ким-н гэр бүл их дэлгүүрээс гарах үед, Жунин өмнө сууж байсан байрандаа суугаад, хөлөө ачаад, утасаа оролдоод суучхав.

- Хөөе! - Чонжи тэсэлгүй уурлаж эхлэв. Хүйтэн харцаар бид хоёр луу хараад суучихсан Ким Жунин руу Чонжи ширтсээр зогсоно.

Ким юу ч дугаралгүй нэг хөмсгөө өргөх нь тэр. Залуу Чонжи бид хоёроос үг хүлээсээр урт хуруунуудаа урууландаа хүргэнэ.

Энэ даварчихсан байдал нь Чонжиг хэсэг шоконд оруулах бол, намайг удахгүй юу ч гайхшруулахаа болих биз.

- Чамайг энд ажил хийлгүүлэх гэж авчирсан юм биш үү?

- Тэгээд? - удаан чимээгүй байсны эцэст хариулна. - Цааш яах юм?

Тэдний яриа ямар ч сайн зүйлээр дуусахгүй гэдгийг нь эртнээс ойлгоод бодол дотроо нүдээ эргэлдүүллээ. Тэр тусмаа Жунин өөрийн зүйлсээ хийгээд зүгээр сууж байхад нь өмнүүр нь орж ажилмааргүй байна. Шударга ёс гэж байна уу?

- Юу асуугаад байгаа юм? - Чонжи жинхнээсээ Жунины хариултанд гайхсаар, сонссон зүйлээсээ болоод их дэлгүүрээр нэг орилчихсонгүй. - Ажиллах хэрэгтэй гэсэн үг!

Энэ уур амьсгал Жунинд таалагдахгүй байгааг илэрхийлээд, толгойгоо хойш саваад уртаар санаа алдав.

Кассан дээр хүмүүс бөөгнөрч байсан тул нүднийхээ үзүүрээр тэдний хэрүүлийг ажингаа захиалга авч эхлэв. Аймхай өөрийгөө мэдэж байгаа тул дундуур нь орох сайн санаа лав биш. Хажуугаар нь нөгөө Лухан, Сэүн хоёр минь битгий орж ирээсэй билээ.

- Би ажиллаж байна, - Жунин тайвнаар хариулна. - Та хоёрыг ажиглаж байна.

Чонжи нүдээ улам томруулав.

- Бид хоёрыг ажиглаж яах юм? - сандрангуй түүнээс асууна. - Бид хоёр сайн ажиллаж бас авах ёсгүй зүйлдээ гар ч хүрэхгүй байгаа. Сунми энд ажиллаад удаж байгаа ч, Bubble Tea ч ууж үзээгүй яваа.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now