26. - Яасан, санаад залгаж байгаа юм уу?

1.2K 156 34
                                    

[ MOOD SONG - Daasha "Синими ракетами" ]

Танихгүй дугаар залгавал, би хэзээ ч авдаггүй. Бүр хэзээ ч. Миний утсанд удаан хугаацаагаар хадгалаастай явсан гурван дугаар л бий - ээж, ах бас Хёкён.

Сүүлийн долоо хоногт энэ урт жагсаалтанд минь Ким Жунины дугаар нэмэгдсэн нь гайхмаар юм. Хэрвээ хэн нэгэн дээр үед энэ дугаар миний утсанд хэзээ нэгэн өдөр хадгалагдана гэсэн бол би итгэлгүй татаж унатлаа инээх байсан байх.

Бас танихгүй дугаар над руу залгах мөчид би авах хэмжээний зоригтой гэсэн бол бас л инээх байсан биз. Ах бид хоёрын дугаар нэгхэн тоогоор л ялгаатай тул, ахын найзууд дандаа андуурдаг байсан гэж би хэлж байсан даа. Ахын найзууд хэзээ ч өөрсдийн дугааруудаа хадгалдаггүй. Жишээ нь Бэкхёны утсанд зөвхөн Чанёолын л дугаар байдаг нь хачирхалтай бөгөөд би одоо хүртэл яагаад ингэдэг шалтгааныг нь мэдэхгүй.

Анхандаа дугаараа солих гэж байсан ч, завгүй Сөүлийн амьдралд уусан шингэж ирснээр энэ бүхэн мартагдсан юм. Би зүгээр л мэдэхгүй дугаараа авахаа больсон, ингээд л болоо.

Гэхдээ энэ өдөр бүх зүйл орвонгоор эргэсэн юм.

Эзгүй гал тогоонд миний утасны дуу дугарах үед би зурагт үзээд сууж байлаа. Хэн гэдгийг нь гайхсаар дугаар луу нь харах бол миний хадгалж аваагүй, мэдээж хэрэг танихгүй дугаар байв. Би хариулахгүй, үгүй ээ, жилийн өмнө өөртөө зохиосон дүрмээ зөрчихгүй ч, тайлбарлаж боломгүй зүйл ногоон товч руу дарахыг шаардаж байлаа. Хэрвээ Бэкийн найзуудын нэг бол тийм ч том асуудал биш санагдана : биднийг ах дүүс хоёр гэдгийг мэдэх юм чинь, утсаа аваад, дугаар андуурсан талаар хэлж болно шүү дээ. Тийм болохоор ногоон товчлуур дээр дараад, утсаа чихэндээ ойртууллаа.

- Ахаа, - шууд л утасны цаанаас ярьж эхэлнэ. - Лухан утсаа авахгүй байна. - хоолой нь чичирч, үнэхээр сульдсан сонсогдоно. -
Ахаа, надад дахиад асуудал гарчихлаа.

Би юу гэж хэлэх ёстой юм бэ? Яаж өөрийн утсаа унтрааж чадахаа ч мартчихлаа.
Хамгийн гол нь - юу болсон юм бол?

Миний ойлгосноор тус хоолой нь Сэүнийх байна. Яг л түүнийг дээрэлхэж байхад залуу над руу шууд дамжуулалтаар ярих шиг, түүний ямар ч хүчгүй байгаа талаар хэлэх шиг. Би ийм үед юу хийх ёстойгоо мэдэхгүй нь. Магадгүй дүрмээрээ, утсаа унтраагаад, бүх юм салгаад тайван амгалан суух ёстой байсан ч, би амаа томоор ангайсаар нүдээрээ гал тогоог шинжинэ.

Зүсэм Пицца [COMPLETED]Kde žijí příběhy. Začni objevovat