27. - Ах минь яагаад чамтай муу харилцаатай байдгийг л мэдэх гэсэн юм.

1.3K 151 18
                                    


Хагас жилийн өмнө амьдралд минь дэндүү их зүйл тохиолдоод байна гэсэн бол татаж унатлаа инээх байсан байх. Учир нь хагас жилийн өмнө өдөр бүр минь нэг л янзаар өнгөрдөг байлаа. Би эрт хичээлдээ явахаар босоод, хааяаа Бэкхёнтай, хааяаа ганцаараа сургууль руугаа алхана. Бүх хичээлдээ суучихаад, Бэкийг танихгүй мэт жүжиглээд, хасэг бүлгэм хүмүүсээс зугтаж амьдарна. Хааяаа Хёкёнтой сууж түүний ядаргаатай сурагчид болон араас нь зогсолтгүй гүйх залуугийн талаар ярилцдаг байв. Хичээл тарах үед, гялс гэр лүүгээ орж хувцасаа солиод, ажил руугаа явна. Чонжитой хэдэн үг солилцчихоод, дахиад л гэр лүүгээ зүглэнэ. Ээжид хоол хийхэд нь туслаад, дахин нэг адил маргаашийг угтахаар унтаад өгнө дөө.

Дэндүү уйтгартай санагдах өдрүүд минь надад таалагдаж байсан. Ичимхий, чимээгүй Бён Сунмид зориулагдсан төгс орчин. Ямар ч, (бараг л) санаа зовох зүйлгүй ертөнц минь.

Одоо л би өмнөх өөрөөсөө шал өөр зүйл хийж байна. Юу гэж тайлбарлахаа мэдэхгүй ч, надад яг одоогийн амьдрал минь таалагдаж байна.

Үнэхээр эвгүй юм : сургуулийн кафед суух үед сурагчдын харцийг өөр дээрээ анзаарах нь, Бён гэдэг овог минь тэнгэрээс олдогдоогүй шүү дээ. Сэүн зүгээр байгаа талаар, найзууд нь дахиад түүнийг гээчихсэн талаар бодох - эвгүй байна. Жунинтай үе үе харилцан яриа (бараг л итгэж боломгүй зүйлийг) үүсгэх эвгүй. Ах бид хоёрын харилцаа тийм ч итгэл найдвар дээр тогтдоггүйг ойлгох нь хамгийн хачирхалтай нь. Би түүний амьдралд болж буй зүйлсээс талыг нь ч мэдэхгүй. Урьд нь тийм ч их анхаарч, боддоггүй байсан ч, сүүлийн үед үргэлж бодогдох болов. Ялангуяа Жунин өөрийгөө миний амьдралд гарч ирсэн бэлэг гэх үед. Үеэс үед тэр надад багахан "шипи" өгдөг. "Юу ч мэдэхгүй харанхуй сүүдэрт битгий амьдраасай гээд хэлж байна шүү, Сунми" - өөрийнхөө үйлдлийг тэр ингэж л тайлбарладаг юм.

- Би одоо хүртэл шокноосоо гараагүй байна, - нүднийхээ өнцгөөр Тэминыг харсаар, Хёкён хэлнэ. Тэмин Хёкёны хананд хадаас хадаж өгөх тун чухал ажил хийж байгаа юм. Найз минь гэнэт л ханандаа зураг өлгөмөөр санагдсан гэсэн. Тэмин мэдээж боломжийг ашиглаж, татгалзах тухай бодолгүйгээр зөвшөөрсөн юм.

- Чи цагийн өмнө эвлэрчихсэн гэсэн шдээ, - итгэлгүйхэн түүнд санууллаа.

Хёкён амаа томоор нээв.

- Би чамд түрүүчийн удаа эвлэрсэн гэдгээ хэлсэн, - толгойгоо сэгсэрнэ. - Гэхдээ л... чи бас тэр...

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now