1.

3.1K 201 9
                                    

"Үгүй"

Жонгүг үл зөвшөөрч байгаагаа ахаасаа өвлөсөн жиг жуг гэх инээдтэй цуг ийн хэллээ. Тэр уйдсан байдлаар эвшээнгээ, ердөө л сонирхохгүй байгаагаа илэрхийлсэн царайны хувирлаа хадгалж байв.

Тэр хөмсгөө өргөн эцэг эх рүүгээ хальтхан хараад "Би одоо явж болох уу?" хэмээн тэсэлгүй хэлж орхисноо "Хэн ч намайг сонирхдоггүй. Бас хэн ч хэзээ ч намайг сонирхохгүй"

Хаан хатан хоёр бие бие рүүгээ залхсан янзаар харчхаад, хаан хүүгийнхээ зүг хуруугаа чичлэн сүрдүүлсээр том том алхлаа.

"Сонсож бай" Хаан шатаж буй ширүүн харцаар хүүгийнхээ нүүр лүү эгцлэн ширтээд "Дахиж нэг л хүнээс татгалзаж, голох юм бол өөр нэг зүйл чамайг хүлээж байх болно шүү!"

Энэхүү сүрдүүлэг Жонгүгийн санааг зовоож айлгахаа больсон, бүр дотроо шоолон инээж байсан юм. Эцэг эхээ өөрийг нь гэрлүүлнэ гэж гөжүүдлэхийг эс харгалзсан тэрээр өөрийгөө хүссэн хүнтэйгээ холбохоос өөр юуг ч үл хүснэ.

Хүнтэй гэрлэх магадлал нь түүнд хүчтэй зэвүүцлийг төрүүлж, хаан болон хатныг яагаад охины хуруунд бөгж зүүж өгч байгааг харахыг тэгж их хүсэж буйг нь ойлгохоосоо татгалзсан юм.

Жонгүг сандлаасаа босон "Энэ танд яаж нөлөөлөөд байгааг би ойлгохгүй байна, аав аа" хэмээгээд үргэлжлүүлэн "Би таны ганц хүү биш шүү дээ. Үнэнийг хэлэхэд Юнги надаас илүү романтик" гээд ах руугаа нүднийхээ булангаар харснаа илэрхий жуумалзах нь тэр.

Юнги дүүгээ юу хэлэх гээд байгааг нь дэндүү сайн мэдэж байгаа тул уруулаа жимийсэн ч хүндэтгэлтэй гэгч нь аав дээрээ очоод үл ялиг бөхийв.

"Таны тушаалаар. " Тэр ийн бувтнаад,  хоосноор хааны царайг ширтэн "Би бага дүүдээ зарим нэг ухамсрын цохилт өгөөдөхье, болгооно уу!"

Хаан ууртай нь аргагүй хоёр хүү рүүгээ муухай хараад, энэ асуудлаас л чөлөөлөгдөхөөс өөр юуг ч хүсээгүйдээ толгой сэгсрэн тэднийг явуулав. Тэр өнөөдөр хангалттай их зүйл хийлээ шүү дээ, ялангуяа Жонгүгт.

Тэд хоёулаа өргөөнөөс гарч эцэг эхийнхээ үглээнээс бүрэн салсны дараа өргөөний хаалгыг хаагаад Юнги дүү рүүгээ муухай харлаа.

"Чи муу бяцхан новш" Тэр Жонгүгийн толгойг хажуунаас нь хуруугаараа түлхээд "Чамд ойр хавьд байгаа хүн болгоныхоо уурыг барах тийм таатай байдаг юм уу?"

Жонгүг гэнэтхэн л бахдалтай нь аргагүй инээгээд, хашаа руу алхсаар "Аав өөрийг чинь миний зарцад дурласныг мэдчихлээ гээд төсөөл дөө? Харин та..
Өөрийгөө түүний дуртай хүү гэж бодож байна"

Royalty [TK]✔️Where stories live. Discover now