29.

432 79 17
                                    

Тэд худалдааны захаас ирээд шууд л өөрсдийн үүрэг даалгавар, үйл ажиллагаандаа орлоо.

Ханхүүтэй цагийг өнгөрөөсний дараа Тэхёны хийх ажил уул шиг их овоорсон байх ба түүнийгээ ч дуусгах ёстой байв. Нэгэнт л хааны удмынхан бүх зарц нараа авч ирж чадахгүйгээс хойш Тэхён зөвхөн Жэнни ч биш, бүр Хусогийн зүйлсийг хийх ёстой.

Энэ хойгуур, Жонгүг ааваасаа мөн түүний ярих Жэннигийн тухай сэдвээс нь аль болох зугтааж, Юнгитэй хамт хүлэг баатруудтай бэлтгэл хийн тулалдана.

Дотроо бол Жонгүг амжилттайгаар гүнжээс холдож чадсандаа өөрөө хүртэл гайхна. Тэр түүнтэй зөвхөн хэд хэдэн удаа л ярьсан, гэхдээ энэ нь үнэхэр хүчилсэн бас ичмээр байсан.

Ханхүү боломж л гарвал хүйтэн харц шидэлсэн болохоор гүнж өөртэй нь байхыг хүсэхгүй байгааг маш сайн мэдэж байгаа.

Хэдий тэр заримдаа гүнжид хэрхэн хандаж байгаадаа гэмшдэг ч... хэрэв Ким Жэнни Жонгүгийг өөрт нь хэзээ ч татагдахгүй гэдгийг ойлгочих л юм бол гэрлэлт цуцлагдаж магадгүй гэх итгэл нь хоосон байгаагүйг мэдэх болно.

"Үнэхээр чи яг яачихсан юм бэ?" Юнги түүнийг шүүмжлэх мэт хөмсөг зангидсаар ширтэнэ.

"Яасан?" Жонгүг  ийн хэлээд, өөдөөс нь яг л адилхан харцаар харан "Би юу ч хэлээгүй ш д"

"Чи сүүлийн хэдэн цаг зүгээр л инээмсэглэж байна. Миний ууртай бяцхан дүүд юу болчихсон юм? Үхчихсэн юм уу?" Том ханхүү түүнийг өдсөөр, ташаагаараа хөнгөхөн түлхэнэ.

Залуу ханхүү түүн руу муухай харсаар, хүлэг баатрууд руу түлхэхэд бэлтгэлээ үргэлжлүүлэн тулалдаж эхлэв. Тэр Юнгитэй хамт хэдэн цагийн турш, өөрийгөө зарцын тухай бодож байгаагаа ч анзааралгүй байсанд ах нь инээмсэглэсээр байгаа дүүгээ анзаарсан юм.

"Би үүнийг хэлээгүй л дээ," Юнги хэсэг хугацааны дараа дүү рүүгээ хараад "Гэхдээ Тэхён ойрд чамайг хараагүй гэж гомдоллож байгаа гэж Жиминээс сонссон"

Жонгүг ах руугаа хөмсгөө өргөөд "Үнэхээр шүү, Юнги. Хөгжилтэй биш байна"

"Хэн намайг худлаа ярьж байна гээв? Надад итгэхгүй л бол чиний л хохь болно"

Түүний зүрх цохилж, догдлоогүй гэвэл худлаа ярьж байгаа хэрэг. Тэхён түүнийг санаж байна гэдгийг мэдээд тэр аз жаргал сэтгэл ханамж биеэр нь дамжин гүйж байгааг мэдэрсэн.

Хоёр хоногийн турш зарцыг хараагүй нь түүний зүрхийг өвтгөж байсан юм. Харин худалдааны зах руу явсан тэр л бяцхан аялал Жонгүгийн ордноос гадуур мэдэрсэн хамгийн гайхалтай мөч байсан нь үнэн.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now