40.

384 76 7
                                    

Жонгүг хөдөлгөөнгүй суусаар.

Хов хоосон...

Түүний тархинд юу ч эргэлдэхгүй байлаа. Юу гэж бодох ёстойгоо ч мэдсэнгүй. Аав нь Тэхёныг авч яваад удсан ч тэр одоог хүртэл өвдгөн дээрээ сөхөрсөн хэвээр бүтэн цагийг өнгөрөөжээ.

Ханхүү дотрыг нь маажих үнэмлэхүй их гэмшлийг мэдрэв. Тэхёнтой холбоотой бүхэнд ийм хайнга хандсандаа өөрийгөө зүхэх бөгөөд тэр өөрсдийгөө баригдчихна гэж бодоогүй ч энэ нь буруу байсан гэдэг нь сая батлагдчихлаа.

Түүний аавынх нь хэлсэн үгс толгойд нь цуурайтахад тэр чичирсэн амьсгал гаргаад хөлстэй гараа арьсандаа үрэв. Нүдээ анингаа, тарж бутарсан оюун санаагаа цуглуулж, өөрийгөө гунигт байдлаасаа татан гаргахыг ухаарахын зэрэгцээ ханхүү хурдан бас ухаантай байж Тэхёныг энэ бүх завхарсан замбараагүй нөхцөл байдлаас холдуулах хэрэгтэй гэдгээ ойлгосон юм.

Түүний эд эс бүр энэ бүхэнд цухалдаж байсан болоод ч тэр үү, Жонгүг тэр чигтээ нураад уначихгүйг ихэд хичээнэ.

Түүний хүсэж буй ганц л зүйл нь... өөрийнхөө гарт, өөрийнхөө дэргэд Тэхёныг аюулгүйгээр байлгах юм шүү дээ.

Түүний өрөөний хаалга хүчтэйгээр онгойход Жонгүг шалавхан гэгч нь харсаар Тэхён байгаасай гэж найдсан ч тэр сандарч тэвдсэн Юнги болон Жиминтэй л харц тулгарсан юм.

"Надад дөнгөж сая аав юу болсныг хэллээ.." Тэр яарсан аятай ийн хэлэх ба дүүгийнхээ урд өвдөглөн суулаа. Түүнийг аргадахаар гараа мөрөн дээр нь тавин Жонгүгийн нүдийг ажиглахад, түүний дүү зөвхөн амьдралгүй бас сүнсгүй, мөн хэтэрхий гэмээр гуниг даасан харцаар л өөр лүү нь ширтэх ажээ. Энэ мөчид том ханхүү өөрийнхөө биеийн тал хэсгийг алдсан мэт мэдрэмж авах нь тэр.

"Өөрийгөө босго, Жонгүг," Юнги зөөлнөөр дуугарахдаа нөхцөл байдал ямархуу түвшинд явааг маш сайн мэдэж байлаа. "Чи түүнийг эндээс авч явах хэрэгтэй. Аав тэнд зүгээр л галзуу мэт хилэгнэж байна. Тэхёны ял эхлэх хүртэл тийм ч их хугацаа үлдээгүй"

Ханхүү үүнийг сонсоод хэсэг чимээгүй суув. Харин Жимин Юнгигийн хажууд өвдгөө тэврэн суухдаа нулимсаа сул урсаж орхихыг нь зогсоож чадаагүй ч, түүнийгээ арчихдаа нөхдөдөө туслахын тулд хүчтэй ухаалаг байх ёстойгоо ухаарна.

"Хэрэв түүнд минь ямар нэгэн зүйл тохиолддог л юм бол..." Жонгүгийн өгүүлэх үг бүрт ялагдал хүлээсэн, гутарсан өнгө сонстоно. "Би өөрийгөө амьд байлгаад байж чадахгүй..."

Royalty [TK]✔️Where stories live. Discover now