33.

396 72 7
                                    

Жонгүг Тэхёныг тэвэрсэн чигтээ орон дээрээ хэвтэнэ. Тэхён ханхүүгийн өргөн цээжийг дэрлэн, гаран дээр нь хуруугаараа зүгээр л ямар ч хамаагүй зураасыг татах аж.

Хар хилэн өнгийн үстэй ханхүү Тэхён дээр харцаа тогтоох ба уруулыг нь харваас энхрийлэл дүүрэн инээмсэглэл тодорно. Тэр үзэсгэлэнт төрхийг нь ширтэнгээ секунд тутамд толгой дээр нь зөөлөн үнсэлтийг үлдээнэ.

"Жонгүг?" Тэхён тав тух бүрэлдсэн аниргүй энэ байдлыг таслах нь тэр.

"Чи зугтах талаар бодож байсан уу?"

Хэдий шууд хариулж чадахаар байсан ч гэсэн хачирхалтай энэ асуултыг сонсоод ханхүү хөмсгөө өргөлөө.

"Тийм ээ, маш, маш, маш олон удаа.." Тэрээр хэвтэж буй байрлалаа өөрчлөн тухаа олж, хэвтэж байгаа зарц руу хараад "Гэхдээ ямар нэгэн зүйл намайг үргэлж зогсоодог"

"Тэр нь юу гэж?"

"Миний үүрэг хариуцлага. Би өөрийнхөө улсыг зүгээр л хувиа хичээгээд орхиод явчхаж чадахгүй. Юнгид хаан болъё ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй. Тийм байхад би явчихвал яах юм?"

Тэхён чимээгүйхэн сонсохдоо Жонгүгийн өгсөн хариултанд зүрх нь үл ялиг бутрахыг мэдрэв.

Үргэлж л мөрөөддөг байсан шигээ... Тэд хоёулхнаа ордныг орхиж, Жонгүг Жэнни хоёрын хачин гэрлэлтээс зугтахыг хүсэх үл тодрох бүдэг бадагхан найдвар түүнд байсан ч Жонгүгийн хариулт үүнийг нь шалавхан гэгч нь сүйтгээд хаячих шиг болов.

"Яасан юм?" Ханхүү хөмсгөө зангидаад гэнэтхэн ийн асууж "Чи зугтаж байсан юм уу?"

"Үгүй ээ. Өнгөрсөнд надад тийм үйлдэл хийх шалтгаан бас шалтаг байгаагүй," Тэхён толгой сэгсрэн ийн өгүүлэв. Хангалттай гэхээр халуун биетэй Жонгүгт наалдан хэвтсэн ч, хачирхалтай нь гэнэтхэн даарч, эрүү хүртлээ хөнжлөө хучлаа. "Гэхдээ одоо бол... магадгүй ээ"

Жонгүгийн өөр лүү нь харах харц Тэхёныг үргэлжлүүлэн тайлбарлахад хүргэх ба ханхүү түүний яг юу гэх гээд байгааг ойлгоогүй бололтой байсан юм.

"Юу гэх гэсэн бэ гэвэл... зугтах болвол чамтай хамт зугтана аа," Тэр ичих шиг болж, намуухнаар ийн хэлээд "Жэнни оролцсон бүх юмнаас л холдох гэсэн хэрэг. Яагаад гэвэл хэрвээ хурим эхэлчих юм бол.. би энд удаан байж чадахгүй болно"

"Тэхён, яахаараа хурим болно гэж? Би түүнд "тийм" гэж хэлэхгүй. Энгийн л зүйл шүү дээ" Жонгүг ийн хэлсэн ч гэсэн, тэдний буй нөхцөл байдал ханхүүг бараг л басамжилж байв.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now