34.

378 75 15
                                    

"Ямар нэгэн хачин зүйл болоод байна, Хусог," Жэнни орныхоо булан дээр бодолд дарагдан суугаад "Надад таалагдахгүй байна"

"Мм?" Түүний ах овоолоостой захиаг төвлөрөн унших бөгөөд Жэннигийн үгэнд анхаарал нь сарнисан бололтой "Юу гэсэн үг вэ?"

"Жонгүг Тэхён хоёр л байхгүй юу" Тэрээр ах руугаа дургүйлхсэн байдлаар харц шидээд "Намайг сонсоод өг л дөө"

"Би сонсож байна, Жэнни"

Тэхён гэх нэрийг сонсоод Хусог бүхий л анхаарлаа тэрхүү нэрэнд хандуулна. "Тэгээд.. тайлбарла л даа"

"Жонгүгийн тэр эгэл зарцын дэргэд гаргадаг ааш зан... хачин байна,"

Гүнж ийн хэлэх бөгөөд Жонгүг хэрхэн зарцыг анхаарч халамжилж байгааг бодох бүрт өөрт нь төрөх илэрхий хардах сэтгэлийг дарж чадахгүй л байх аж.

"Аав Тэхёныг алгадахад тэр хэр их уурлаж байсныг санаж байна уу? Энэ нь түүний ердийн зан ааштай огтоосоо таарч өгөхгүй байна. Жонгүг хувиа хичээсэн бардам гэдгээрээ алдартай шүү дээ"

Хусог дүүгийнхээ ажиглалтын үр дүнг дахин нэг тунгааж үзэх аж.

Ямар нэгэн туйлын үнэн зүйл түүний үгэнд шингэсэн байгааг анзаарахтай зэрэгцэн тэр гэнэтхэн Тэхёныг уйлж байхыг олох үед ханхүү яг л хэн нэгнийг хороочихсон мэт хүрч ирж байсныг санах нь тэр. Ямар нэгэн сонин зүйл болоод байсан, үгүй гэж үү?

"Бас надтай цуг гадагш гардаг өдөр, намайг Тэхёны нэрийг дурдсан чинь тэр гэнэт л сандраад унасан. Энэ энгийн зүйл биш, Хуби. Миний мэдэхгүй нэг л зүйл болоод байна!"

Тэр сэжиглэж байсан зүйлээсээ болоод галзуураагүй гэдгээ сая л ойлгох шиг болоод "Ордны эргэн тойронд Тэхён юу хийдэг бол гэж бодож байсан уу? Түүний ажилдаа улам л залхуу болж байгаа байдал, бас Жонгүгийг дурдахгүйг ихэд хичээж байгааг анзаарсан. Би түүнийг гурван долоо хоногт гуравхан л удаа харлаа, Хусог!"

"Битгий яаруу загнаж шийдвэр гаргаарай, Жэнни," Хойд улсын ханхүү анхааруулах мэт хөмсгөө өргөөд "Яарч хийсэн зүйлдээ дараа нь чи харамсах болно, ойлгосон уу?"

"Ойлгож байна л даа. Гэхдээ л би юу болоод байгааг олж мэдэх болно. Сэжигтэй байна, бас инээдтэй нь энэ намайг айлгаад байна. Жонгүг миний ирээдүйн нөхөр шүү дээ"

-

Тэхён эзэгтэйгийнхээ өрөөг сүүлийг хэлэн цагийн турш цэвэрлэж байлаа. Тэр бараг л Жэннигийн бүх хувцсыг эвхэж дуусаж байхтай зэрэгцэн гүнж өрөөнд хаалга саван орж ирлээ.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now