3.

1K 135 11
                                    


"Би л ингэж бодоод байна уу? Эсвэл ид шидийн юм шиг ойрд та үнэхээр уйтгартай болчихсон байна уу?" Жонгүг хөмсгөө өргөнгөө ийн асуулаа. Хоёр ханхүү сүүлийн хэдэн цагийн турш ордны үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, гайхамшигтай дулаахан цаг агаарыг таална.

"Чи ганцаараа ярьж байгаа шиг," Юнги ингэж хэлээд дүү рүүгээ муухай харсаар "Хийж байгаа зүйл чинь зөвхөн гомдоллох л байна!"

"Ядаж л надад өвчин тусч хаад зовж байгаа юм шиг харагддаг найз залуу байхгүй"

Жонгүг мориныхоо дэлэн дээр хуруугаа гүйлгэж, ахыгаа өдөх мэт жуумалзаад "Үнэхээр шүү, та жигшмээр"

"Өвчин?"

Том ханхүүгийн хоолой нь баримт нэхсэн байдлаар өөрчлөгдсөний дараа л дүүгээ юу гэх гээд байгааг ойлгосон юм.

Өчигдөр шөнө Жиминий хүзүүн дээр үлдээсэн толбонууд...

"Аан, чи 'арилж үз, би хүнийх болчихсон' гэдэг өвчнийг яриад байна уу?"

Жонгүг толгой сэгсрэн ярвайгаад, хөлөө морины дөрөөн дээр байрлуулан өөрийгөө өргөөд нуруун дээр нь суув. "Талархууштай нь, би наад өвчнөөс чинь болж зовохгүй" гээд мориныхоо ард зогсох Юнгиг ажив.

Юнги амандаа "Тэр маргааш ирнэ, мэдэж байгаа биз дээ? Би түүний талаар нэлээн их зүйл сонссон" гэж бувтнаад, ордон руу буцангаа, арьсан дээр нь тусах нарны гэрлийг таашаана.

Өмнөд Солонгосын хувьд хавар бол хамгийн сайхан цаг. Яахав, Жонгүгийн хувьд л. Ханхүү эдгээр цөөн хэдэн нандин саруудад ордонд байхаас татгалзаж, цайзын эргэн тойрон дахь эцэс төгсгөлгүй цэцэрлэгүүдээр зугаалан, хотын төв рүү ч хэд хэдэн удаа аялдаг байв.

"Та надад үүнийг сануулахдаа үнэхээр тууштай байх чинь" хэмээн үглэх аядаад морио шогшуулж "Тэгээд юу гэж?"

"Би юу ч хэлээгүй. Үнэхээр сонирхол татаж байна шүү дээ, эцэст нь чи түүнд дурлаад дуусах ч юм билүү? Хэн мэдлээ?"

Юнги түүний янзыг үзсэн ч, хэзээ ч гүнжид татагдахгүй гэдгийг маш сайн мэдэж байсан юм.

"Битгий намайг өд!" Жонгүг шүдээ зуугаад, хажуудах шаргал үст рүүгээ хөмсгөө өргөв.

Юнги үсэн дундуураа гараа гүйлгээд "Чи яагаад шинэ зүйл туршиж үзэж болохгүй гэж?" хэмээн санал болгосноо тэнгэрийн хаяатай уусах наран жаргах туяа хараад сэтгэл нь ханасан байдлаар санаа алдаж "Би энд Жиминтэй хамт ирэх хэрэгтэй байх"

"Шинэ зүйл турших?" гээд ахыгаа үргэлжлүүлэхийг нь хүлээв. Ер нь л, түүний сүүлчийн үгийг үл тоомсорлож, дурласан ахыгаа өөрийнх нь зарцын тухай ярихгүй байхаас өөр зүйл хүссэнгүй.

"Шинэ зүйл гэж яг...?"

"Залуус"

Жонгүг ахынхаа утгагүй тэнэглэлийг сонсоод толгойгоо сэгсрэхтэй зэрэгцэн түүний хачин инээд ойр хавиар нэг хадаж байв.

"Үүнийг хэлэх гэж байгаа өөртөө итгэж ч өгөхгүй нь, гэхдээ залуутай гэрлэснээс тэр гүнжтэй гэрлэхийг би лав илүүд үзэх байна. Намайг өөр шиг чинь болно гэж бодох хэрэггүй, залуус сэтгэл татам биш"

"Алгасаад байгаа нь чи л байх" Юнги мөрөө хавчсаар, мориноосоо бууж ордны үүдэнд ирээд, Жонгүгийн зүг харцаа шидэн "Маргаашдаа бэлдээд сайн амарч аваарай, чи тамд тарчлагдаж байгаа юм шиг харагдаж байна"

Залуу ханхүү хариу болгож зөвхөн амандаа хүнгэнэсэн бөгөөд ордон руу орохоос өмнө морийг нь жүчээ руу оруулах хоёр зарцыг хүлээнэ.

Бодит амьдрал зүгээр л нурж эхэлж байлаа.

Хаан зөрүүд гэдгээрээ алдартай аж. Хэдий жижигхэн ч атугай өөрчлөлт авчрахгүй ч гэсэн, аавынхаа бодлыг өөрчилж ятгахыг оролдох хугацаа ч өгөлгүйгээр Хойд Солонгосын  хааны удмынхан маргааш гэхэд ирэхээр болоод байв.

"Тэнэг юм!" Жонгүг бүхий л сэтгэл зүйгээрээ, сэтгэл зүрхээрээ эцэг эхээ хараана.

Тэр өөрөө өөрийгөө удирдах эрхгүй мөн энэ нөхцөл байдалд ямар ч сонголтгүй гэдгээ бодохоор л дургүй нь хүрч байсан юм. Хойд улсынхан үнэхээр хүчтэй хийгээд хүндлэгдсэн тул гүнжийг эсэргүүцнэ гэдэг бараг л боломжгүй, ба түүний энэхүү эсэргүүцэл магадгүй Өмнөд болон Хойд хоёр улсыг хялбархан хагаралдуулахад хүргэх болно.

Тэрээр ахтайгаа салах ёс гүйцэтгэсэн бөгөөд ханхүү нар ордны эсрэг талуудад оногдсон хувь хувийн өргөө рүүгээ хоёр тийшээ болсон юм.

Өнөөдөр түүний хамгийн сүүлчийн өдөр. Маргааш айлчлахад Жонгүгийн аав гүнж ханхүү хоёр сүй тавьсныг зарлаж, хуримын ажиллагааг аль болох хурдан хийхээр яарах байх.

Жонгүг унтлаганыхаа өрөөний хаалгыг нээхтэй зэрэгцэн ядарсан байдлаар ёолно. Яг одоо, тэр гүн бас тайвнаар амарч унтахаас өөр юуг ч хүссэнгүй.

Түүний тархи гэрлэлтийн талаарх өөрт нь ногдсон дарамтын сртесснээс үүдэн хэтэрхий бөглөрсөн байсан бөгөөд, тэд дахин гүнжийн тухай нэг л дурсвал, Жонгүг ордноос гарч яваад ахин эргэж ирэхгүй гэдэгтээ итгэлтэй байсан юм.

___________________
A/N:
Өдөр бүр update орох болно.♥️

Royalty [TK]✔️Where stories live. Discover now