20.

416 86 11
                                    

"Cогжин үргэлж миний зажилж залгидгаас ч их хоол хийдэг юм," Жонгүг эв хавгүй нам гүмийг эвдэхээр ийн хэлээд "Хүссэнээрээ нэрэлхэлгүй идээрэй"

Тэхён тавагтай хоолнууд руу нэг л итгэлгүй харна. Хамгийн бардам их зантай гэдгээрээ алдартай ханхүү ингээд өөрт нь өглөөний цай санал болгоод зогсож байна гэдэг түүнийг яахаа мэдэхгүй болгож байв. "Та итгэлтэй байна уу, эрхэм ээ? Би яг ч-"

Тэр дөнгөж эхлээд л үгээ таслуулан "Тэхён, би чамд намайг битгий ингэж дууд гэж аль хэдийн хэлсэн юмсан" гээд ханхүү аль нэг сандлыг татаад "Бас тийм ээ, итгэлтэй байна. Одоо суу"

Зарц хүү өрөөний гол руу алхаад сандал дээр суухад, ханхүү түүний эсрэг талд суугаад өөр лүү нь хоол дөхүүлэв. Жонгүгийн илэрхийлэмж тийм ч төв мөн чухал байгаагүй ба ерөнхийдөө тэр уриалагхан харагдсан. Түүний урууланд бяцхан инээмсэглэл тодрох бөгөөд Тэхён үүнийг нь нөхөрсөг байгаагийн илрэл хэмээн хүлээж авав.

Тэгээд л Тэхён шууд өнөөх жимснээс аваад идэж эхэлсэн юм. Тэр одоо л хэр их өлссөн байснаа ухаарах аж. Ордны амттай тансаг хоолноос амссан Тэхёны гэдэс хоржигнон дуугарсан нь ханхүүгийн инээдийг хүргэж орхилоо.

Ханхүү сандлаа хойш налсаар, түүнийг өдөн "Чи миний саналд татгалзах гэж байсан байх аа?"

Ханхүү эелдэг бус байх нь Тэхёныг зөвхөн өөрөөсөө түлхэнэ гэдгийг ойлгосон болохоор тэр нөхөрсөг байхыг оролдож байсан юм. Инээмсэглэх бүрт уруулных нь ирмэг таталдах мэт болох нь ханхүүгийн хараалыг идэж байв.

"Өдөр бүр Өмнөдийн ханхүүгийн хоолноос идээд байхгүй шүү дээ, тийм биш гэж үү?"

Тэхён Жонгүгаас цацарч буй өөртөө итгэлтэй байдлыг мэдрэхдээ ийн хэлэх бөгөөд тэр урдаа сууж буй ханхүүгийн харц дор өөрийгөө тийм ч жижигхэн мэтээр мэдрэхгүй байсан юм.

"Үүнд битгий дасаарай. Бас өөрийгөө азтайд тооц" хэмээн Жонгүг анхааруулсан ч зарц хүүг нарийн боовноос амтархан идэж байгааг харах нь түүнд үгээр хэлэмгүй жаргалтай байсан хийгээд нүд нь сэтгэл ханамжаар дүүрэн гэрэлтэх аж.

Тэхёноос зөвхөн зажлах дуу л гарна. Тэр ханхүүгийн өрөөг тойруулан ажиглахдаа түүний өрөөг хэрхэн нарийн бас нягт нямбай байгаад нь бага зэрэг гайхав.

Түүний байсан ордонд Жэнни мөн Хусогийн хэнийх нь ч өрөө Жонгүгийнх шиг биш. Ханхүүгийн өрөөнд алт, эрдэнэ, торго даавуу гээд л байхгүй зүйл байхгүй аж.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now