44.

390 74 20
                                    

Жонгүгийн зүрх тэр чигтээ зогсох шиг л болов.

Яг урд нь зогсож буй эмэгтэйг хараад уруул нь хатаж байгаа юм шиг санагдаж, гүнжийг хүчлэхээс өөр арга замгүй болсон гэж бодож байсан ч гэлээ, Тэхён ханхүүгийн араас алхан гарч ирээд Жэннигийн нүд рүү эгцлэн ширтэх нь тэр.

"Гуйя," Тэрээр цөхрөнгөө барсан сонсогдох ба үл ялиг шүлсээ залгих нь ч мэдрэгдэнэ. "Биднийг явуулаач, Жэнни"

Харин гүнж ямар нэг сэтгэлийг хөөрөл үзүүлэлсэнгүй, гэвч толгой сэгсрэхдээ хэлсэн үг нь дөрвөн залуусыг гэнэтийн гайхшралд унагаах нь тэр.

"Явахыг чинь болиулах гэж би энд ирээгүй ээ, Анхааруулах гэж л ирсэн юм" Түүний нүд санаа зовсон харагдах ба зөөлнөөр ийн бувтнах аядаад "Тэд чиний араас ирж яваа.." гэсээр Жонгүгийг ширтэн үргэлжлүүлэн "Чи хурдан зугтах хэрэгтэй. Хойд зүг рүү гурван цаг давхи. Талбай бий. Тэнд аюулгүй байх болно, амлаж байна"

Энэ мөчид Жонгүгийн зүрх өмнө нь байгаагүйгээр түргэн цохилов. Түүний бүхий л бие тэр чигтээ гүнжийн энхрий бас найдвартай үгийг сонсон адреналин ялгаруулахад, Жонгүгт үгийг нь дагахаас өөр сонголт үлдээгүйд шууд л Тэхёныг тэврэн мориндоо мордоод хэлснээр хийлээ.

"Яваад байгаарай, Жонгүг" Юнги бушуухан ийн хэлээд илдээ сугалж гарган "Би эндэхийг харж байя, яв"

Ах руугаа санаагаа чилээсэн байдалтай харахад ах нь ч мөн адил өөр лүү нь яг л адил гунигт царай гарган зогссоор тэд салах ёсоо ийн гүйцэтгэв. Тэд ойрын ирээдүйд, магадгүй ойрын хэдэн жилдээ уулчихна гэж бодохоор тийм гэнэн хүмүүс биш байсанд Жонгүг чичигнэсэн амьсгал гаргахдаа урсах нулимсаа зогсоож чадсангүй.

"Би танд хайртай, ах аа" Ханхүү ах руугаа гунигтай нь аргагүй ийн хэлэхэд тэдний зүрх сэтгэл энэхүү салах ёсоос болж үүрч бутарч байгааг хоёул мэдрэх аж. Жонгүгийн үгс дундах эмзэг мөн цагаахан байдал нь том ханхүүд хуучны дурсамжийг эргүүлэн авчрах мэт. Тэр хэзээ ч өөрөөсөө дүүгээ түлхсээр байсан гэж ойлгож ухаарч байгаагүй..

"Санаж яв," Юнги Жонгүгийн нүд рүү нулимс дүүрэн харцаар ширтэхдээ "Бид хэзээ ч нэгнээсээ хагацахгүй"

Харин Жонгүг үзэсгэлэнт цагаан дэлтэй морио үргэлжлүүлэн унаж, Жимин Юнги болон Жэннигээс улам л холдон давхина.

Тэхён ханхүүгийн бэлхүүсээр гараа ороон тэврэхдээ, бие судсаар нь дамжин гүйх тэр л 'булааж эзэрхсэн' мэт мэдрэмжээр дүүрсэн гэмшлээс болоод, нулимсаа арай хийх залгиж байлаа.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now