39.

444 71 15
                                    

"Жон Жонгүг, Хаан ирсэн байна! Хүчээр орохоос өмнө хаалгаа нээнэ үү! Танд гурван секундын хугацаа байна!"

Ханхүү тэр чигтээ гацлаа. Хаалга руу хальтхан ширтээд өөрийн амьсгал нь тасалдахыг мэдэхдээ Тэхёныг шууд л орноос түлхээд орон доогуур орж нуугдахыг тушаана.

"Хүлээгээрэй, би яг-" Жонгүг сандарч тэвдсэн ч хаалга нээгдэн Жон хаан Жэнни хоёр орж ирэхэд үйлдлээ зогсоов.

Хаан жигшин зэвүүцсэн байдлаар хүү рүүгээ харлаа. Ханхүү өөр дээрээ нөмрөг өмсөхийн хажуугаар Тэхён яаж ч чадалгүй баригдан, нүцгэн биеэ нуухыг хичээсэн ч амжилт олсонгүй.

Тэд ингээд л баригдчихлаа.

"Түүнийг барьж хорь!"

Жон хаан хорсолтой нь аргагүй Тэхён руу хуруугаараа чичлэн заахад хоёр хамгаалагч түүн рүү хурдхан очлоо. Зарц хүү биен дээрээ хурдхан цамц углах ба гар нь салганаж байв. Тэр ч, Жонгүг ч энэ нөхцөлд юу ч хийж чадсангүй.

"Боль," Ханхүү уурласандаа ийн орилон, Тэхёны урдуур бамбай болон зогсоод "Битгий ойрт, аав аа! Түүнийг тайван орхи!"

Аавынхаа өөдөөс харах түүний царай илэрхийлэмжгүй байх ажээ. Жон хааны нүүр тэр чигтээ уур бухимдлаар дүүрэх ба хүүгийнхээ нүд рүү эгцлэн ширтээд жуумалзана.

"Чи муу зулбасга," Хаан Жонгүг рүү алхаад, "Чи үнэхээр өөрийнхөө завхай тоглоомыг дагуулаад явсаар байж чадна гэж бодоо юу? Чи үнэхээр намайг чамайг барьж чадахгүй гэж бодсон юм уу?"  гэсээр хүчтэй гэгч нь түлхэхэд Тэхёныг хэдэн хамгаалагч Жонгүгаас улам л холдуулах аж.

"Гүг!" Ямар ч найдваргүй болсон хүү ханхүүд хүрэх гэж оролдсоор уйлна. Энэ хооронд Жонгүг зүрхэндээ айдас хурж байгааг мэдрэв. Тэр Жэннигийн болон Хааны царайнд тодхон үзэгдэх аймшигтай төрхөөс, мөн Тэхён өөрөөс нь холдож байгаа гэдгээс айж айна. Гэсэн ч тэр хөл дээрээ ахин босоод хамгаалагч нарын гараас зарцыг суллахаар оролдлоо.

"Хараал идсэн түүнийг явуулаадах!" Жонгүг заналтай гэгч нь орилохдоо уйлсаар байх Тэхёны гараас атгана. Зарц илт мэдэгдэхүйц чичирч, Жонгүг рүү том нүдээр харах аж.

Гэсэн ч ханхүү араас нь дахин хоёр хамгаалагч ирэхийг анзаарахдаа үргэлжлүүлэн тэмцэж чадахгүйгээ ойлгох ба Тэхёныг дахиад л өөрөөс нь холдуулан чирлээ.

"Жон хаан би," Хааны царай уур бухимдлаар дүүрч "Хуулийн дагуу Ким Тэхёныг Өмнөд улсын ханхүүд ижил хүйстний харилцаанд уруу татсан хэргээр 'цаазын ял' оноож байна" хэмээх нь тэр!

Ханхүү ингээд л биеэ сулрахыг мэдрэв. Амьсгалж ч чадахгүй байлаа. Түүний хоолой сандралаас үүдэн хашигдах мэт болох ба гар нь салганаж, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй болж эхэлнэ. Гэсэн ч зарцын улам чангаар уйлан өрөөнөөс чирэгдэн гарах дууг сонсоод бодит байдалдаа бууж, Тэхёныг өнөөх хоёр залуугаас залгахыг тулд бүх хүчээ шавхахыг хичээнэ.

"Надаас савраа тат, новшнууд минь!" Тэр хүчилсээр ийн хашхирсан ч ямар ч үр ашиг олсонгүй.

Тэхёны айдас хурсан нүдтэй уулзах тэр агшинд Жонгүг биеэр нь дамжин гүйх гэмшлийг гүйдлийг мэдрэх нь тэр. Тэр гэмшсэн, тэр зарцыг эндээс явахыг оролдоход нь явуулаагүй. Энэ бүхэн түүний буруу байгаад тэр голдоо ортол харамсаж байлаа.

"Хараал идмэр гэж! Түүнд хүрэхээ боль, Жон! Бурхнаараа ангайлъя, битгий түүнийг өвтгөөч дээ," Жонгүг аавынхаа нүд рүү хараад сөхрөн гуйж "Гуйч, аав аа, түүнийг битгий өвтгө, б-би бүгдийг хийе"

Түүний хоолой үгийн төгсгөлд зурагдан тасарна...

Энэ мөчид тэр өөрийгөө ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Ааваасаа зарцыг суллаач гэж гуйхаас өөр юу ч хийж чадаагүй ба хайртай
нэгнийхээ толгойноос ширхэг ч үсийг нь бусдаас болж унагаахыг үл хүснэ.

Харин Жэнни тэднийг атаархан хорссон харцаар ширтэх ажээ. Хэдий тэр өрөөний буланд чимээгүйхэн өөрсдийг нь харсаар үлдсэн ч гэсэн ханхүү тэр л үнэ цэнгүй зарцыг ямар ихээр сэтгэл гарган анхаарч байгаа нь илэрхий байсан ба энэ л энгийн нэгэн бодол гүнжийг тэр чигтээ дотроос нь зулгалан алж байв.

"Чи хэдийнээ их юм хийсэн," Жон хаан хорсол тээсээр ийн хэлээд, хөмсөг зангидан "Чи үүнийг л хийсэн. Би чамайг анхнаасаа л энэ нөхцөл байдалд хэрэг төвөг тарих хэрэггүйг анхааруулсан. Гэтэл одоо... үл бүтэх мунхаг зангаасаа болж чи түүнийг үхэл рүү түлхээд хаячихлаа" гэчхээд өрөөнөөс гарах бөгөөд хоёр хамгаалагчдаа Тэхёныг чирээд араас нь дагахыг тушаалаа.

Цэнхэр үст зарц тэр л хэдхэн үгийг сонсоод шалдаа буусан шиг нулимс унагаана. Өвдөг дээрээ сөхөрч ялагдлаа хүлээсэн Жонгүгийг эцсийн удаа харахдаа түргэхэн гэгч нь амандаа бувтнасан үгсийг анзаарахгүй хоцорч үл чадна...

"Би чамайг аварна аа..."

Royalty [TK]✔️Where stories live. Discover now