7.

612 99 11
                                    


Жонгүг дэрэндээ нүүрээ наасаар, залхсан аятай ёолно. Тэр сүүлийн хэдэн цагийн турш унтахаар оролдсон ч юу ч бүтэхгүй байх шиг санагдана.

Тэрээр орон дээрээ хөрвөөж, дээшээ харж хэвтэн бяцханаар санаа алдлаа. Өмнөх явдлыг бодох төдийд л ханхүүгийн тархинд дахиад л Тэхёны талаарх бодлууд хөвөрч эхлэв. Тэр өмнө нь өөрийг нь ямар нэгэн танихгүй эрд уриалан дуудагдаж байгаагүй ч тэр цэнхэр үстэй хүүд Жонгүгийн анхаарлыг татах ямар нэгэн зүйл байсан юм.

Харваас ханхүү ердийн зарцтай найз болох нь, зарцын хувьд хэтэрхий дээд зэргийн мэт боловч энэ нь Жонгүгийн маргаашдаа төлөвлөсөн Тэхёнтой солилцох гэмгүй хэдэн харилцан ярианаас сэргийлж дөнгөөгүй аж. Угаас дөнгөж л шөнө дундын хоёр цаг өнгөрч байгаагаас хойш...

Хэд хэдэн минут өнгөрлөө. Харин Жонгүг хангалттай нойр авахаасаа өнгөрсөн байв. Оронд нь тэр ядрахаасаа илүү сэрүүн болж байгаагаа мэдэрсэн нь түүнийг хөнжлөө хуу татан, өөрийгөө орноосоо татан босгоход хүргэлээ. Түүний хүсэж буй сүүлийн зүйл бол нар мандахад үлдсэн хэдхэн цагийн турш юу ч хийхгүйгээр орондоо үлдэх байв.

Жонгүг өөрийн булчинлаг бие дээрээ сул цамц мөн өмд олж өмсөөд, өрөөнийхөө хаалга руу зүглэн онгойлголоо. Ордны хоёр хамгаалагч түүнийг гарч ирсэнд асуулт эрсэн харцаар ширтсэн боловч ханхүү тэдэнд яагаад өрөөнөөсөө шөнө дундын үед гарсан бэ гэх ямар ч тайлбар тавихыг хүссэнгүйдээ тэднийг үлдээлээ.

Хонгилд цуурайтах ганц л чимээ нь ч Жонгүгийн хөлийн алхаа байх ба тэр ямар ч зорилгогүйгээр үргэлжлүүлэн алхсаар. Яг хаашаа яваад байгаагаа мэдэхгүй ч, өөрөө ч ойлгож амжаагүй байхдаа ордны гал тогоо руу зүглэж байлаа.

Тэрээр Согжинийг тэнд байгаа байх хэмээн тооцоолсон бөгөөд таван цаг ч хүрэхгүй хугацаанд хааны удмынханд зориулж өглөөний цай бэлдэх тул байх ёстой ч гэж бодов.

Жонгүг гал тогоо руу ойртохдоо Согжины байгаа гэсэн газрыг зүглэнэ. Хүү төрөл төрлийн хоол үзэгдсэн том хаалгыг нээхэд, түүнийг тойроод цэгцлэн тавьсан сагснууд байх нь Согжиныг ахлах тогооч гэдгийг батлах шиг. Тэр бүх зүйл цэвэр цэмцгэр байхаас нааш явахгүй нь бололтой.

Ханхүү эргэн тойрноо гайхан харах бөгөөд энэ газрын талаар бараг л мартаж орхисон байжээ. Ханхүү зөрүүд их зантай болох тусмаа, зарцын өнцгөөс юмс яаж харагддагийг бодолцож үзэхээ байсан байв.

“Ах аа?” Тэр гал тогоонд ирсэн даруйдаа түүнийг дуудаад хүлээсэн боловч ямар ч хариу байгаагүйд хөмсөг зангидан бараг л төв танхим шиг төв гал тогоонд хүрч очив.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now