EPILOGUE.

942 107 20
                                    

Жонгүг өөрийгөө үхсэн гэдгийг олж мэдэв. Тэр шуудхан л мэдчихсэн.

Нүдээ аних мөчдөө л хорвоогоос хальж байгаагаа мэдсэн.

Нүдээ нээх мөчдөө л цоо шинэ ертөнцөд байгаагаа мэдсэн.

Өөрийн биеийг хальтхан харахдаа тэр шууд л өөрчлөлтийг олж харав. Үе мөчөөр нь дамжин хатгуулах тэр өвдөлтүүдийг мэдрэх бус... Жонгүг өөрийгөө дахин залуу болсон гэдгээ анзаарсан юм..

Түүний хоёр гар үрчгэр байхаа больжээ. Харин, өмнө нь яг л ямар байсан шигээ, зөөлөн бас залуухан харагдаж байлаа.

"Гүг?"

Гүн хоолой түүний урдхан талд дуулдсан нь хөөрхий түүнийг тэр чигт нь гацааж орхих нь тэр.

Тэр хөдөлж чадаагүй.

Тэр амьсгалж ч чадаагүй.

Хоолой.

Хагас зуун жилийн турш дахин чихээрээ сонсохыг хүсэн мөрөөдөж, санан дурссан тэр л хоолой.

"Гүг, хонгор минь.. Над руу хар, би энд байна"

Хоолой дахин дуулдав. Харин Жонгүгт урд нь байх хэн нэгнийг харах зориг нь дутсандаа нүдээ тас анилаа.

"Тэ?" Жонгүг итгэлгүйгээр ийн хэлэх бөгөөд түүний дотоод эрхтнүүд сандарсандаа бараг л хэд хэд эргэлдчих шиг болно.

"Гуйя, энэ чи гэж хэлээч, гуйж байна" Тэрээр ийн хэлэхдээ, энэ ердөө л өөрийнх нь оюун ухаан, өөрөөр нь наадаагүй байгаасай хэмээн залбирах аж.

"Яагаад өөрөө хүрч ирээд харж болохгүй гэж?"

Харин Жонгүг үгэнд нь орохоор болсон юм.

Тэр маш удаанаар, сандарсан амьсгалаа гарган, танил нэгэнтэй харц тулгарах хүртлээ толгойгоо өргөсөөр л байлаа.

Тэр л нэгэн. Дуусашгүй он жилүүдийг зөвхөн 'уулзах юмсан' гэж мөрөөдсөөр өнгөрөөсөн шалтгаан.

"Тэхён.."

Ийн хэлэхдээ, яг л урд нь зогсож буй насан өөд болсон өдрийнх шигээ тийм залуухан үзэгдэх, сэтгэл зүрхээрээ хайрласан нэгнээ олж хараад, өөрийн нүдээ нулимсаар дүүрч байгаагаа мэдэрсэн юм.

Тэхён одоо ч гэсэн тодхон цэнхэр үс, өөрийг нь сахиусан тэнгэр шиг харагдуулдаг өөгүй төгс алтлаг бор арьстайгаа хэвээр байв.

Энэ л агшинд хоёр хүү хоёулаа, бас нэгэн хором өнгөрөхийг хүлээж бас тэвчиж чадаагүй юм.

Тэд бие биедээ наалдан, өөрсдийгөө уяж холбоход Жонгүг Тэхёныг тэврэн агаарт өргөж, харин цэнхэр үст бэлхүүсээр нь хөлөө орооно.

Хос хоёр нэг нэгнээ үнэмлэхүй их хайраар ширтэнэ.

Хоорондоо үгс ч солилцох шаардлагагүй байлаа. Тэдний уруул нийлэх мөчид, Жонгүг мөнхөд хүлээж, цөхрөнгөө барж байсан тэр мэдрэмжээ мэдрээд бараг л тэр чигтээ хайлаад урсчихсангүй.

Жонгүг өөрийн уруулаа Тэхёны уруултай хоршилдож буйг дахин мэдрэхтэй зэрэгцэн, өөрсдийнхөө хүндхэн амьсгал, ширүүхнээр үнсэлцэж байхад нь урсах хэтэрхий их аз жаргалаас үүдсэн нулимс зэргийг анзаарсан ба энэ зүгээр л... үгээр хэлэмгүй гайхалтай байсан юм.

Жонгүг болон Тэхён эцэст нь мөрөөдөлдөө хүрч чаджээ...

Одоо л тэд үүрд мөнх гээч хугацааг хамтдаа, хэнээс ч юуг ч нууж хаах гэсэн айдасгүйгээр өнгөрөөж чадна.

"Тэхёни..?" Жонгүг дурлалт залуугийнхаа черри мэт уруулнаас салаад чихэнд нь ийн шивнэлээ.

"Юу болоов, my love?"

"Би чамд хайртай..."






-♡-

_____________________

THE END

-За бидний орчуулгын бичвэр Royalty маань ингээд дууслаа. Би ч туршлага суулаа, орчуулахад ч таатай бас дуртай байлаа. Та нарт ч бас сонирхолтой байсан байх гэж найдаж байна🥰

Хэд хэд уншчихсан хэрнээ л орчуулахдаа уйлж, өөрөө уурласаар, уншигчдаа ч уурлуулсаар арай гэж бид 47 хэсгийн ард гарч чадлаа♥️

Тийм гоёор найруулан орчуулаагүй ээ, гэхдээ цаашдаа илүү сайжирна аа🧍‍♀️:'>

Та нар ч бас намайг хүлээж байгаарай, би зав гарахаараа л бичихийг хичээдэг ч тухтай суух зав гардаггүй ээ, гэхдээ би бичвэрүүдээ дуусгана аа🥰 Тэгж ихээр хүлээлгэхгүйгээр бичээд л байхыг хичээнэ🥺

-♡-

-Хамт байсанд баярлалаа♥️

-love Celeonics, as always💕

Royalty [TK]✔️Where stories live. Discover now