5.

959 121 31
                                    

Жонгүг эцэг эх болон ахынхаа үйлдлийг даган сэнтийгээсээ шуудхан бослоо. Дөрвөн хааны удмынхан Хойд Солонгос гэр бүлийг хаалгаар орж ирэх үед нөхөрсөг байдлын илэрхийлэмжээ нуух ажээ.

Жонгүгийн нүд гүнжийг олж харсны дараа бусдын зүг чиглэнэ. Тэр гүнжийн үгүйсгэж үл болмоор үзэсгэлэн гоог харах үед цээжиндээ мэдэрсэн үл ялиг цочирдом мэдрэмжийг үгүйсгэж чадсангүй.

Гүнж тас хар үстэй нь төгс зохицох цагаан арьстай байх бөгөөд нь энэ нь бараг л сахиусан тэнгэрийнх нь юм шиг үзэмжийг өгч байсан юм.

Ханхүү шинэхэн царайнууд дээр өөрийн харцаа тусгаж байсан ч, өөрийнхөө ахын ширтэж байгааг нь мэдэрч чадаж байв. Аав нь долоо хоног бүр шинэ гүнж нарыг авчирдаг болоод ч тэр үү, Юнги яг л нэг зангаа хадгалсаар байх аж.

“Жон хаан” хэмээн Хойд улсын хаан эелдгээр мэндчилэхэд, хоёр хаан бие биедээ тэврэлт өглөө. Хатдууд ч гэсэн нөхрүүдийнхээ үйлдлийг даган “сайн байна уу”-г шивнэцгээнэ. Жонгүг төв царайлсаар, өөрийнхөө гүнж рүү чиглэх алхаагаа үргэлжлүүлэв. Нөхөрсөг ч биш, хүйтэн ч биш.

Гүнж “Би бол Ким Жэнни” хэмээгээд толгойгоо үл ялиг бөхийлгөнө. Гүнжийн нүд ханхүү дээр ирээд л хөлдөх шиг болсон бололтой, нүд салгалгүй нүүрний онцлог, мөн Жонгүгийг сэтгэл татам байдлыг ширтэж байв.

Мэдээж тэр Өмнөд Солонгосын гайхалтай царайлаг ханхүү нарын талаар сонсож байсан ч, тэрээр хамгийн залуу ханхүүгийн өмнө өөрийн биеэр зогсохоосоо өмнө царайлаг хэмээх хэм хэмжээг нэг л ойлгож өгдөггүй байсан юм.

Харин Жонгүг бяцхан инээмсэглэл нүүрэндээ тодруулчхаад, хоолойгоо засан “Жон Жонгүг. Таатай байна” гэсээр үгээ сунгах ч, үзэсгэлэн гоог нь өөрт нь нөлөөлж эхлэхийг зөвшөөрсөнгүй.
Тэр хэдий олон олон гүнжтэй уулзаж байсан ч, нэг ч түүнд жаахан ч гэсэн сэтгэгдэл төрүүлж чадаагүй аж.

Гэвч өмнө нь тааралдаж байсан гүнж болгоноос Жэнни тийм ч өөр биш байв.

Жэнни чихнийхээ ардуур унжсан үсээ хийнгээ “Би өөрийн чинь талаар их зүйл сонссон”

Гэсэн ч энэхүү үгс Жонгүгийн араас үзэгдэх Юнгигийн дооглох өнгө аясыг л хүлээж авсан юм.

“Тэгвэл ч, тэр бүхэн чинь эерэг байгаагүй байх даа, үгүй гэж үү?” Ахмад ханхүү сэтгэл нь ханасан байдлаар хэлчхээд жуумалзсаар, егөөдөнгүй ийн асуулаа. “Би Юнги”

Жэннигийн хариу үйлдэл зөвхөн амандаа хүнгэнэх л байсан ба Жонгүг түүн рүү сахилгагүй харц шидэлсэн ч Юнги өөрийгөө энэ харилцан ярианаас аль болох хурдан авч гарч чадсан байлаа.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now