12.

528 87 7
                                    

Жонгүгийн толгой тэр чигээрээ будлианд хутгалдаж орхижээ. Тэр яг л хүн бүрийн өгч байгаа дарамтаас болоод амьсгалаа хүртэл алдаж байгаа мэт санагдана.

Үдэшлэгийн маргааш өглөө ханхүү өрөөнийхөө таазыг ширтэн, бүрхэг бодлууддаа дарагдан хэвтэнэ. Тэр өчигдөр яг юуг даван туулаад гараад ирчихсэнээ санахгүй байлаа. Үүдэн дээр зогсож буй зарц хүүг харчхаад Жонгүг очихоос өөр сонголт байгаагүйгээ ойлгосон.

Хайр татам харагдсан...

Гэсэн ч ханхүү төөрөлдсөн хэвээр л байсан юм. Яагаад зарц хүүг харчхаад ингэж мэдрээд байгаагаа ойлгохгүй байв. Ижил хүйсний хайр дурлал Солонгос улсад хатуу хориотой байдгаас үүдэн Тэхёныг дур булаам гэдгийг дахин дахин ойлгох бүртээ Жонгүг үгэндээ төөрч, энэхүү үнэнг хүлээн зөвшөөрөхөөсөө хүртэл айна. Гэсэн ч түүний дотроос Ким Тэхён бол өмнө уулзаж байсан хамгийн дур булаам нэгэн гэдэгтэй санал нийлэхийг шаардан хашхирах бөгөөд үүнийгээ ч үгүйсгэж чадахгүй байдал байгаа аж.

Зарцын дүр төрх дахин нэг удаа ханхүүгийн тархинд эргэлдэж эхлэв. Өчигдөр шөнийн Тэхёны хослолтой дүр зураг түүний толгойноос арчигдан үгүй болохгүй нь бололтой.

Түүний анхаарч байсан ганц л зүйл зарц байсандаа ч тэр үү, Жэнни рүү хором ч хялайж хараагүй юм.

Тэр юу хийх ёстойдоо бараг л мэдэж байв.

Тэр өөрийн ах нь Пак Жиминийг олж хараад яаж төөрөлдөж будилж байсныг эргэн нэг саналаа. Юнги өөрөөс нь зөвлөгөө ирж асуухад тэр өөрийн зүрхээ дага гэж хэлж байсан юм.. харин үүнийг одоогийнхтой харьцуулахад өөр зүйл бий гэж үү?

Орноосоо харайн босоод тэр шинэхэн хувцас өмсөж, толинд хальтхан өөрийгөө харна. Түүний үс нүдийг нь давсан байх бөгөөд энэ нь яаралтай үсээ засуулах хэрэгтэй гэдгийг нь илтгэх шиг...

Тэр одоо Юнгиг олох хэрэгтэй байсан юм.

Ханхүү түүний өрөө рүү очоод, хаалгыг нь онгойлгов. Юнги өөрий унтах дадлаа хойшлуулсаар үдэд сэрдэг болсон учраас Жонгүг ахыгаа 9 цагийн үед сэрүүн байгаа эсэхэд нь эргэлзэх аж.

Унтлагын өрөөнийх нь урд ирээд Жонгүг хаалгыг нь тогшин хүлээсэн ч хариу байгаагүй тул хаалгыг нь түлхэн онгойлгоод хөнжилдөө байгаа ахыгаа харан нүдээ эргэлдүүллээ.

"Юнги, алив бос. Ярилцах хэрэгтэй байна" Залуу ханхүү чангаар ийн хэлээд, хөшгийг нь нээж бүдэгхэн өрөөнд нарны гэрлийг авчирсан нь харвааё хагас унтаа байгаа Юнгиг залхаахад хүргэв.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now