16.

459 83 13
                                    

Тэхён Жонгүгийг өөрөөс нь холдож, ордон руу яаравчлахыг харсаар хоцорлоо.

Тэр уурласан гэдэг нь илт байсан бөгөөд энэ нь яагаад Жонгүгийг дараа нь харамсах зүйл хийх магадлал өндөртэй байгааг төвөггүй хэлээд өгчих нь тэр. Гэсэн ч Тэхён ханхүүгийн үйлдлийг зогсоох ямар ч эрхгүй гэдгээ мэдэх ба энэ нь Жонгүгийг зүгээр л явуулахад хүргэсэн юм.

Энэ хооронд,

Ханхүү зөвхөн дүрэлзэм улааныг л харж байлаа. Хэтэрхий их хилэгнэсэн гэдгээсээ өөр юу ч мэдэрсэнгүй. Тэхёны нулимсны хатсан мөр болон хөх няц толбыг харчхаад хаан нь Тэхёнд гар хүрснийг мэдсэнээсээ болж уур хилэнд идэгдэн, чичирч байв.

Жонгүг зочдын өргөө рүү ойртохдоо алхаагаа түргэсгэн, хааныг байгаа байх гэсэн өрөө рүү шууд очлоо. Тогшиж цаг алдалгүй шууд хаалгыг нь түлхэн онгойлгосонд Хусог, хаан хоёрыг чанга гэгч нь инээлдэж байхыг нь үзэв.

"Өө Жонгүг!" Хусог гайхшрангуй ийн хэллээ. Ханхүүгийн ширүүн үйлдлээс өмнө Хусогийн хөмсөг өргөгдсөн ч, цацруулж байгаа мөн царайнаас нь л харагдаж байгаа уур хилэн түүнийг шуудхан чимээгүй болгож дөнгөж байсан юм.

"Муу зулбасга," Ханхүү орж ирээд л хорлонтой нь аргагүй хааны өөдөөс ийн хэлэх нь тэр. "Яаж түүнд хүрч зүрхэлж байна аа? Яаж?"

Ким хаан илэрхийлэмжгүй царай гарган, намхан залуу руу харж толгойгоо сэгсрээд "Өмнөдийнхнийг зарц нартаа ингэж анхаарал тавьдаг гэж мэдээ ч үгүй юм байна" гэсээр сэтгэл нь ханасан байдлаар өгүүлэн "Бидэнд нийтлэг тал гэхээр зүйлс тийм ч их байдаггүй бололтой"

"Хүссэн бүхэндээ хүр," Жонгүг түүний үгийг засаад, хорсол тээсэн харцаар ширтэнэ. "Гэвч тэр үүнд үл хамаарна. Түүнийг бүжгэнд урьсан нь танд тийм их асуудалтай байгаа бол над дээр ир. Түүн дээр биш"

Хаан чимээгүй л зогсоно. Яагаад хамгийн ихээр өөрийгөө л төв бас ганц нь гэж боддог Ханхүү Жон Жонгүг нэг муу зарцад ингэтлээ анхаарал хандуулаад байгааг гайхна. Харин, Хусог энэ боломжийг ашиглан энх тайвныг тогтоох мэт голд нь зогсох оролцох аж.

"Бид ойлголоо. Ааваас минь болж ингэсэнд уучлаарай. Үл ойлголцол гарсан гэдэгт би итгэлтэй байна.. Тэхён зүгээр үү?"

Хусог тайвнаар ийн хэлсэн ч царай нь эсрэгийг өгүүлж байв.

"Жинхэнээсээ анхаардаг юм шиг аашилж байх шив," Жонгүг хорсолтой инээчхээд, хаан руу ахин нэг алхам урагшлан "Дахиж түүнд гар хүрдэг л юм бол, энэ гэрлэлтийг болиулна гэж мэдээрэй" хэмээн сануулчхаад, Хусогийг түлхэн, гарахдаа хаалгыг савах нь тэр.

-

"Чамайг Хойд улсынхныг доромжлохдоо тулчихсан тийм тэнэг гэж бодсонгүй!" Жон хаан өрөөндөө хашхичин "Чиний зан авир хэрээс хэтэрч байна, Жон Жонгүг"

Харин Жонгүг аавынхаа өмнөөс санаа зовж буй харагдсангүй. Оронд нь тэр сэтгэл ханамжийг мэдэрсэн юм.

Тэр Тэхёныг дахиж өвдөхгүй гэдэгт итгэлтэй байсан нь түүний толгойноос ууртай хаан, үл тоож байгаа Юнги болон тайвшруулахыг хичээж байгаа хатан зэргийг зайлуулахад хангалттай байв.

"Энэ бол хамгийн сүүлчийн сануулга шүү! Санаж яв. Нэг л удаа ингэж хөл алдвал чамайг амьдын там дунд амьдруулах болно"

"Юу гээч," Залуу ханхүү аавынхаа ардаас ширтсээр "Эцэг эх байх тал дээрээ их сайн гэдгийг чин хэлэх хэрэгтэй байх, тэгж боддоггүй гэж үү?"

"Чам шиг өрөвдөлтэй биш хүүтэй байсан бол илүү дээр байх байсан юм" Хаан өөрийн хоолойн өнгөө ганц нотоор ч буулгах хүсэлгүй байгаа бололтой, ийн орилоод, "Эндээс зайлж үз, Жонгүг. Маргааш чи ирээдүйн эхнэрээ дагуулж гарах болно. Хэрвээ үүнээс зугтсаныг чинь би олж мэдэх л юм бол би тэр доогуур зиндааны зарцыг ордноос хөөхдөө ер эргэлзэхгүй шүү!"

Энэ үгс ханхүүг чимээгүй болгоход хангалттай байв. Тэр дахин нэг үг хэлэхэд Жон хааны тэвчээр алдарч, Тэхёныг сүйтгэж хаяна гэдгийг мэдэж байлаа. Үүний оронд тэр ордноос түргэлэн зугтаад, хонгилоор уруудан алхана.

Тэр өмнө нь хэзээ ч хэнд ч ийм болчимгүй ааш авир гаргаж байгаагүй. Жонгүг мөн бараг хэнийг ч анхаарч байгаагүй бөгөөд саяны явдлаас үзэхэд энэ нь яагаад бодит байдал өөрийнх нь яг урд сүйрэх шахам байгааг хэлж өгнө.

Ханхүү зөрүүд байсан ч, энэ үнэн гэдэг нь харваас илт байх аж.

Тэхёны эмзэгхэн талыг харсны дараа Жонгүг нэг л зүйлийг тодорхой болгов.

Тэр түүндээ сэтгэлтэй, бас хүчтэйгээр татагдаж байгаа. Юнгигийн хэлсэн үгс түүний бодож байснаас ч илүү доторх өөрийг нь сэрээж орхисон гэдгийг сая л анзаарна.

Тэхён өөрийг нь өмнөө сул дорой болгож байгаа гэсэн үнэнийг няцаах ямар ч шаардлага түүнд одоо байхгүй гэдгийг эцэст нь ойлголоо.

Мэдээж, Жонгүг дийлдээд л байгаа болохоос өөрийн чадлыг нь доош нь дарж чадахаар тийм хүч гарч ирсэнд дургүйлхэж байгаа.

Цэнхэр үстэй хүүд өөрийг нь донтуулж, татах ямар нэгэн зүйл бий байсан ба Жонгүг секунд тутамд бодохоос өөр юу ч хийж чадахгүй байсан юм.

Ханхүүгийн зүгээр л 'айсан' гэдэг нь зөөллөж хэлж буй хэрэг болно. Тэр зарцын талаар мэдэрч буй мэдрэмж нь яг юунд хүргэх бол гэхээс үнхэлцгээ хагартлаа айж сүрдэж байсан.

Зарцад юу мэдэрдэг гэдгээ хэлэхэд бэлэн биш байгаа ч одоо тэр боломжийг атгаад үзэхээр шийдсэн юмсанжээ.


_________________________
a/n:
I think jungkook is stupid.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now