26.

437 82 8
                                    

Жонгүг нүүрэн дээр нь тодрох инээмсэглэлээс бултаж чадахгүй орон дээрээ хэвтэнэ.

Хэдхэн цагийн өмнө Тэхёныг үнссэн гэх бодол тархинд нь гүн үлдэж, болиулж ч чадахааргүй инээмсэглэл үргэлжид нүүрэнд нь илэрнэ.

Тэр Тэхёны доод уруулан дээр зөөлнөөр хэлээ гүйлгэхэд ирсэн тэрхүү мэдрэмжийг эргэн санах аж. Тийм ээ, энэ маш зөв үйлдэл юм шиг санагдсан. Хэдий Жонгүг анх удаагаа эрэгтэй хүнтэй ийм дотно байж үзсэн ч, өмнө нь өөр бүсгүйчүүдтэй хийсэн үнсэлтээс Тэхёных л тэс өөр байсан юм.

Тэхёнтой байсан тэр мөч утга учиртай байсан.

Жонгүг өдрийн турш Тэхёны нүүрийг зөөлөн үнсэлтээр булахаас өөр юуг ч хүсээгүй. Харин дараа нь хэн нэгэн харчих вий гэхээс айн, түүнээс үнсэлтээ салгахад ханхүүгийн толгойнд ганц л бодол эргэлдэж байсан юм.

Тэр энэ л үнсэлтийг өөрсдийнхөө хамгийн сүүлчийн үнсэлт байлгахыг хүсээгүй.

Шөнө Жонгүгийг унтахад толгойд нь нэг л хүн эргэлдэнэ; түүний хүйтэн цэвдэг аав, бас гүнжийн аль нь ч биш. Энэ хүн нь Ким Тэхён байсан юм.

-

Өглөө нь Жонгүг хувцсаа өмсчхөөд, өөрийгөө тав дахь удаагаа толинд харан зогсоно. Сэрээд л цонхоор харахдаа ханхүү нарны тусгал өрөөнийх нь өнцөг булан бүрт туссаныг ажиглаад зүгээр өнгөрч чадаагүй ба Тэхёнтой цуг хамтдаа гарч салхилахаар шийдлээ.

Хэрвээ эрт л гарах юм бол тэр хэн нэгэн харчихна гэж санаа зовох хэрэггүй болно. Ордон даяараа унтаж байгаа болохоор, гүнжийг километрийн цаанаас харчихна ч гэж санаа чилээх шаардлага байхгүй.

Ханхүү толины урд зогсоод булчинлаг биеэ ширтэв. Түүний бор нүдийг урт ургачихсан үс нь үл ялиг таглах бөгөөд энэ нь дахиад л түүнд үсээ засуулах хэрэгтэй гэдгийг нь сануулна.

Дээгүүрээ өмссөн цагаан бариу цамц нь цээж нуруу гарынх нь булчинг илүү тод томруунаар детальчилсан мэт харагдуулах ажээ. Жонгүг бүхий л амьдралынхаа туршид ядаж нэг удаа хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх гэж хувцаслаж эсэхдээ эргэлзэж эхлэв.

Гадаад төрхөндөө сэтгэл ханасны дараа Жонгүг хонгилоор уруудсаар Тэхёнтой өрөөгөө хуваалцдаг Жимин рүү явлаа. Түүнд Жиминтэй хийх ёстой ямар нэгэн зүйл байхгүй ч, Жонгүг түүнээс бултаж чадахгүйгээ ойлгосон юм.

Гэхдээ энэ л Тэхёныг олж авах ганц арга байсан хэрэг.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now