24.

393 90 10
                                    

Тэхён бараг л амьсгалж чадахгүй байлаа.

Жонгүгийн гар түүний нүүрэн дээр буух тэр л үйл явц тархинд нь мянгантаа тоглогдох ба энэ нь амьсгал авахад саад болж байсан юм.

Түүний хацар хорсоно.

Хурц өвдөлт зогсоо зайгүй түүнийг хатгасаар, зарц хүү шинэхэнээр хөх няц болсон хацраа зөөлнөөр иллээ. Түүнд хэдхэн хоногийн өмнө түүнийг асарч хамгаалж, илж байсан хэрнээ яг л хааны хийсэн үйлдлийг давтсан нь Жонгүг болж дээ гэсэн бодол төрөв.

Тэхён аман дээрээ гараа аваачаад уйлах чимээгээ дарахыг хичээнэ. Энэ зүгээр ч нэг биеэр мэдэрсэн өвдөлт биш байсан нь түүнийг гонсойлгож байгааг мэдэж байв. Гэмшил байсан...

Өрөөнд нь орохдоо л тэрээр Жонгүгийн царайнаас урам хугарсан төрхийг нь олж харсан бөгөөд Согжин Жимин хоёрт ам алдаж хэлсэндээ итгэж ч чадахгүй байсан юм. Одоо ханхүү түүнд хэзээ ч итгэхгүй шүү дээ.

"Тэхён?"

Түүний бодлыг тасалсаар, хэн нэгний хоолой гэнэтхэн цуурайтав. Хоолойгоор нь шууд таньсандаа ч тэр үү, түүн рүү эргэж харна.

"Хусог!"

Зарц хүү ийн шивнэн, гайхсандаа нүд нь томорсон байлаа. Хойд Солонгосын ханхүү рүү харж байхдаа Тэхён хацран дээрээ авсан шинэ шархаа нуухыг оролдоно.

"Юу болоо вэ, Тэхён?" Ханхүүгийн хоолой санаа зовнилоор дүүрч, зарц руу хэд хэд алхаад Тэхёны хацрыг нь илэн "Хэн чамайг өвтгөө вэ?"

Хусогийн асуулт асуусан бага зэрэг ууртай хоолойн өнгө цэнхэр үстэй зарц хүүг хойш ухрахад хүргэв. Ханхүү түүнд туслахыг л хичээж байгаа ч, энэ нь Тэхёнд эмзэг талыг нь бусдад ам алдсанаас болж Жонгүг хэр хилэгнэсэн харагдаж байсныг санагдуулна.

"Б-би.." Түүний хоолой бага багаар бүдгэрэн нүд нь нулимсаар дүүрч, сүүлийн аравхан минутанд болж өнгөрсөн бүхнийг үзэн ядаж байлаа.

Түүний оюун санаанаас Жонгүгийн дүр зураг гарч өгөхгүй байснаас болоод Хусогт юу болоод байгааг ч хэлж, асуултанд нь хариулж ч чадахгүй байв.

Харин оронд нь тэр ханхүү рүү ширтэн, чимээгүй л зогсоно.

"Хөөе," Хусог зөөлнөөр ийн бувтнаад, шархыг нь хөнгөнөөр илэхдээ зарц хүү угаасаа ч хариулах хүсэлгүй байгааг нь ойлгоод асуусан асуултаа хэрэгсэхгүй болгон "Чи зүгээр ээ, Тэхён, битгий уйл" гэсээр инээмсэглэл тодрууллаа.

Тэхён толгой дохиод зөвхөн газар ширтэх үед хэдхэн дусал нулимс хацрыг нь даган урсана.

Тэр өөрийгөө маш том зүйлд хутгаж орхисноо мэдсэн бөгөөд Жонгүгийн итгэлийг дахиж хэзээ ч олж авч чадахгүй гэдэгтээ итгэлтэй байсан юм.

Тэр ханхүүгийн нэр төрийг сэвтээж орхисон, одоо Жонгүг түүнд итгээд өөрийн нууцаа ярина гэж үү?

Харин Тэхён Жонгүгийн өвтгөсөндөө өөрийгөө жигших аж.

-

Жонгүг орныхоо ирмэг дээр, нүүрээ гараараа таглан сууна. Өмнө нь болсон явдал зүгээр л түүний төсөөлөл байсан юм шиг санагдана.

Тэр Тэхёны сэтгэлийг сүйтгэхээр гараа өргөн алгадсан байна, бүр зүгээр л алгадчихсан байна. Жонгүг урд нь айж чичирч байсан хүүг мартаж чадахгүй байх ба гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайвшруулахыг хичээж байв.

Тэр одоо ч гэсэн Тэхёнд, мөн Жимин Согжин хоёрт алдсанд нь уурлаж байлаа. Тэр доромжлуулсан санагдсан ч Тэхёнд гар хүрсэндээ харамссаар л байх аж.

Хэдэн хормыг өөрийгөө эргэж олоход зарцуулсны дараа одоо л саяхны нөхцөл байдалд Жонгүг буруутай байснаа ойлгов. Хэдий итгэлийг нь алдсан ч Жонгүг л зарцын өрөөнөөс нь айдастайгаар зугтан гарсан шалтгаан нь шүү дээ.

Ханхүү тэр өдөр Хааны өргөө рүү очиж, Тэхёнд гар хүрснийх нь төлөө уучлалт гуйхыг шаардсан атлаа хүүнд адил зүйл хийж орхисон нь инээдтэй байв. 

Энэ л мөчид тэр өөрийгөө нэг хүнтэй адилхан байгаагаа анзаарсан, тэр хүн бол түүний аав.

Жонгүг л Тэхёныг өвтгөсөн шүү дээ.

Тэр Жон хаанаас ялгаагүй болж байгаагаа ойлгосон ба тэрээр галзуурсан мэт өрөөнөөсөө гүйн гараад, хэдхэн минутын өмнө гүйн одсон цэнхэр үст зарцыг байж болох бүхий л газраар хайж эхлэв.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now