13.

462 87 10
                                    

Юнги орон дээрээ Жиминийг тэвэрсэн чигтээ санаа алдан аж. Тэр дүүгийнхээ хэлсэн зүйлсийг мартаж чадахгүй байгаа бололтой, мөн дүү нь Тэхёноос болж бараг л зовж байгаа нь илэрхий байсан юм.

"Юнги, юу болоо вэ?" Жимин зөөлнөөр ийн асуухад хоолойнх нь өнгөнд санаа зовсон байдал тодорлоо. Жимин өөрийнх уруулаар эрхий хуруугаа гүйлгэхийг мэдрэхдээ энэ оройжингоо Юнги хэтэрхий чимээгүй байсныг анзаарах нь тэр.

"Жонгүгаас болсон юм аа"

Жиминий бэлхүүсэн дээгүүр гараа гүйлгэн, нүүр лүү нь ширтэхдээ "Түүний одоо байгаа нөхцөл байдал биднийхээс өөр. Чамтай уулзахдаа би ямар хүн сонирхдог гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байсан ч Жонгүг тэгээгүй л байна"

Юнги дүүдээ Жиминтэй хамт туулсан хэцүү зүйлсээ ярьж өгөөд, өөрт нь бодох хугацаа олгосон ч Жонгүг түүний толгой нь юу гэж л хэлнэ түүнийг л дагах төрлийн хүн гэдгийг мэдэж байв. Тэр дүүгээ зовж байгааг харахаас өөр юуг ч илүү үзэн ядахгүй байсан юм.

"Бүхний учрыг олоход нэг их удахгүй байх аа" Жимин ингэж хэлээд, Юнгигийн шаргал үсээр гараа гүйлгэн "Түүнд тэгтлээ санаа зовоод байх зүйлгүй ээ, өөрийнх нь бодол дунд үлдээ. Тэр зүгээр байх"

Юнги Жиминий үгэнд бяцхан инээмсэглэх тодруулна. Тэр үргэлж л өөрийг нь ямар ч нөхцөл байдалд байсан ч сэтгэл санаагаар дэмждэг нь түүний хайртай бас нэгэн зүйл ажээ.

Юнги байрлалаа үл ялиг өөрчлөхдөө яагаад Жиминийг "минийх" гэж дуудахаар хэмжээний азтай гэдгээ гайхна. Жимин тэр чигээрээ төгс гэж үгийг илэрхийлнэ шүү дээ. Түүний зөөлөн цагаан арьс, мөн түүний нүд гээд л тэр чигтээ тэнгэрлэг аураг цацруулдаг нь Юнги яагаад түүнийг дандаа "сахиусан тэнгэр" гэж дууддагийн шалтгаан аж.

"За за, юутай ч," Юнги Жиминийг цээжиндээ ойртуулан татаад "Энэ яриаг дуусгая. Харин оронд чиний хэр үзэсгэлэнтэй вэ гэдгийг ярьцгаая" гэхэд Жиминий хацар ягаарах бөгөөд үүнийг нь Юнги нэг бүрчлэн ажиглана.

"Боль"

Тэр ичингүйрэн, амандаа ийн бувтнасан ч гэсэн түүнийг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа нь илт харагдаж байлаа.

Юнги хөмсгөө өргөсөөр "Итгэлтэй байна уу, мм?" гэж асууснаа үргэлжлүүлэн "Дахиад нэг удаа боль гэж хэлвэл би жинхэнээсээ болилоо" хэмээн, өрөөн дэх нам гэмтэй учраад жуумалзаж орхив. "Мэдсэн юм аа"

Юнги найз залуугийнхаа царайг энхрийлэнгүй ширтээд, хөмсөг хамар мөн уруулаар нь хуруугаа гүйлгэнэ.

"Хонгор минь," Юнги Жимин рүү улам ойртоод "Чи төгс төгөлдөр юм шүү дээ" хэмээгээд, Жиминий уруултай өөрийнхийгөө нийлүүлж, доод уруулыг нь зөөлнөөр долооход тэр шуудхан амаа нээх аж.

Юнги хэлээ оруулан, түүний миллиметр бүрт хүрэх гэсэн мэт үнсэхдээ ягаан үсээр нь хуруугаа гүйлгэлээ. Түүнд Жиминтэй ойрхон бас дотно байхаас, хэр их хайрлаж халамжилдаг гэдгээ жижигхэн үнсэлтүүдээр илэрхийлэн бэлэглэхээс өөр дуртай гэх зүйл байхгүй.

Харин Юнги зөвхөн Жиминий аз жаргалд л санаагаа чилээдэг.

Тэр өглөө наран мандахаас үдшийн наран жаргах хүртэл, бүр хаант улсыг шөнийн харанхуй бүрхэн авсан байсан ч Мин Юнги , том ханхүү өөрийн чадлын чинээгээрээ Жиминий чихэнд нялуун болон ялдам зүйлсийг унтах хүртэл шивнэхийг хичээдэг...

Өөрөөсөө Жиминийг багахан холдуулаад, Юнги зөөлнөөр амьсгалангаа, бүхий л амьсгаагаа дөнгөж сая шавхсан хүү дээр өөрийн харцаа тусгана.

Жимин гараа ханхүүгийн цээжин дээр тавиад, "Би танд хайртай.." хэмээн шивнэнэ.

Энэ үгс Юнгигийн зүрхийг хурдан хурдан цохилоход хүргэх бөгөөд өөрийгөө цэвэр аз жаргалд бялхаж байгааг мэдрэх ажээ.

Тэр өдөр тутамдаа өөрийг нь будилж, сандрахад хүргэдэг төг нэгэнтэй уулздаг байсан бөгөөд тэр одоо ч өөрийнхөө хэр азтай гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр.

"Би ч гэсэн чамд хайртай, миний сахиусан тэнгэр"


______________________
A/N:

Yoonmin made me so soft T^T
I love my Celeonics just like Yoongi loves Jimin♥️

-love u♡
               Stay safe♡

Royalty [TK]✔️Where stories live. Discover now