42.

389 73 10
                                    

Жонгүг өрөөнөөсөө хэрэгтэй гэсэн зүйлсээ ялган цүнх рүүгээ хийх ба морин дээр Тэхёнтой мордож явах тул аль болох хэмжээг нь багасгахыг хичээж байв.

“Бүгд болчихсон уу?” Жимин ханхүүгийн орон дээрх багц хувцаснуудыг харахад Жонгүг “Тэгж л бодож байна”

Тэр харилцан яриаг аль болох бага байлгахыг хичээх бөгөөд Жиминтэй ярих төдийд л гэдэс нь эвгүйрэх шиг болно. Ухаан санаа нь тэр чигтээ Тэхёноор дүүрсэн байсан нь түүнийг гунигтай болгож байлаа. Одоогоор хүсэж байгаа цорын ганц зүйл нь зарц хүүг аюулгүй бас эрүүл байгааг нь мэдэх.

“Би эхлээд нэг зүйл хийх хэрэгтэй байна” Жонгүг өөрийнхөө зарц руу эргэж хараад ийн хэлэх ба түүнд тушаан “Энэ юмнуудыг доошоо буулга. Тэнд Юнги чамтай уулзана” хэмээгээд хаалга руу алхлаа.

“Битгий өөрийгөө асуудалд унагаарай,” Жимин хаалга руу улам дөхсөөр байсан ханхүү рүү харахдаа амандаа бувтнан “Бид түүнийг хурдан бас чимээгүй авч явах ёстой. Хэтэрхий их анхаарал татах гэсний хэрэггүй”

Жонгүг толгой дохисоор өрөөнөөс гаран хаалгаа хаав. Ханхүү Жон хааныг хаана байгааг нь мэдэж байгаа тул төв танхим руу чиглэх эхлэх аж. Нударга зангидсаар алхахдаа энэ удаад тэр эелдэг байхыг хүсээгүйдээ танхимын хаалгыг түлхэн хүчээр орж, сэнтийдээ заларч суугаа аав руугаа хүйтэн харцаар ширтэнэ.

“Жон” Ханхүү чангаар ийн хэлээд, өөрийгөө ирснийг тунхаглан зарласанд хаан эцэг нь түүн рүү хоёр нүдээрээ чичлэх мэт харснаа, үл тоомсорлосон аятай жуумалзаж эхлэх нь тэр.

“Хэзээ чамайг ингээд гараад ирэх бол доо гэж бодож байлаа,” гэсээр ханхүүгийн гартаа атгасан илгэн цаасыг анзааран “Өөрийнхөө завхай толгоомонд их санаа зовсон бололтой тийм үү?”

Жонгүг гүнзгий амьсгалсаар хэлээрээ буйлаа түлхэхдээ, хэрвээ одоо энд дэлбэрчихвэл аав нь өнөө орой болох цаазын ялын хугацааг хялбарлан хурдасгаж чадах тул, тэрээр буцалж буй уураа дарахыг хичээнэ.

“Танаас би өөрийнхөө нууцыг тийм удаан нууж чадсаныг мэдээд та ч ихээхэн ичсэн байх даа?” Жонгүг түүнийг албаар сорих мэт хэлэхдээ өөрөөрөө бахархах шиг л болов. “Жэнниг энд хүртэл урьж ирсэн байхад та хүүгээ гүнжийн зарцтай нь учир ургуулж байхыг өөрийн нүдээр харж л байдаг. Ичмээр л юм. Аав аа

“Чи бол гэр бүлийн гутамшиг” Хаан сэнтийгээсээ уурсан босоод шүлсээ үсчүүлэн барин “Чи хэний ч биш өөрийнхөө шившгийг л тарьсан”

Royalty [TK]✔️Where stories live. Discover now