43.

355 74 10
                                    

Энэ нэлээд хачирхалтай байсан.

Жонгүг Тэхёныг авч ирж байхад Юнги Жимин хоёр бие бие рүүгээ барайсан харц солилцлоо. Тэд ямар нэгэн зогсоох оролдлоготой тулгарна гэсэн ч... бүр юутай ч таарсангүй.

Ханхүү зарцыг ардаа суулган мориндоо мордоход Тэхён хоёр гараа бэлхүүсээр нь ороох ба Жонгүг ах руугаа хараад "Та аавыг бууж өгсөн гэж бодож байна уу?" гэсээр эргэлзэнгүй асуусан ч харамсалтай нь ах нь толгой сэгсэрлээ.

"Үгүй ээ, тэгж бодохгүй байна," Түүний хоолойнд ялагдал хүлээх аядсан өнгө тодорсон ч "Бид ямар ч аргаар хамаагүй явах ёстой. Нар жаргаж байна, тэд цаазын үйл явцыг эхлүүлэхдээ бэлдэж байгаа"

Дөрвөн залуус явахад Тэхён урьд шигээ чимээгүй л байж, зөвхөн тэврэлтээ чангалан хүзүүнд нь нүүрээ наана. Ханхүүгийн өөрийнх нь төрөлх үнэрийг уушиглан суухдаа гайхалтай гэмээр тайтгарал мөн тайвшралыг мэдэрч, сүүлийн хоёр хоног хүсэмжлэн байсан хүрэлтээ одоо мэдэрч байгаадаа баярлана.

Торонд хоригдох тэр л бүх хугацаа нэг л зүйлийг түүнд ойлгуулсан: Тэр үнэхээр Жонгүгт хайртай. Маш ихээр хайрласан. Хэрвээ Тэхёнд, Жонгүгтай өнгөрүүлсэн бүхий л үзэсгэлэнтэй үнэ цэнтэй зүрхэнд нь сийлэгдэж үлдсэн дурсамжуудаа мартаад амьд үлдэх гэсэн боломж байсан бол тэр эргэлзээгүйгээр цаазын ялыг сонгох байсан.

"Чи зүгээр үү?" Жонгүг зөөлнөөр бувтнаад толгойгоо үл ялиг эргүүлэн зарц руу харлаа. Мориныхоо уяанаас чангахан зуураад, энэ л ордноос зугтаж оргохын тулд Жонгүг илүү хурдална.

"Зүгээр ээ," Зарц толгойд нь хатгуулах өвдөлтийг тэвчсээр, хэлэхгүй байхаар шийдэн "Зүгээр л эндээс явмаар байна, Гүг"

"Бид явж байна аа, darling" Жонгүг төв ордноос холдсоор, улам л холдсоор. Харин тэрээр эргэж харна..

Хамгийн сүүлчийн удаа ордныг харж байгаагаа мэдэж байгаа түүнд ямар ч гуниг гутрал мэдрэгдсэнгүй. Өчүүхэн төдий ч зүрхэнд нь хурсангүй. Тэхёнтой цуг бүхий л амьдралаа хамт туулна гэдгээ мэдэж байгаа нь л түүнийг аз жаргал гэгч рүү нь хөтөлж байлаа.

"Бид их хаалганд ойртож байна, Гүг. Толгой доош нь, бас Тэхёныг нуу!" Юнги ийн хэллээ. Жонгүг шууд л нөмрөгөө нөмрөн нүднээс доош хүртлээ давуулан халхалж, цэнхэр үстийг ч гэсэн ялгаагүй нуух ба өөрсдийгөө хэн гэдгийг, юу хийж яваагаа мэдэгдүүлэхээс сэргийлнэ.

Тэд хаалганд хүрэхэд Юнги удирдан залах мэт урд гарлаа.

"Намжүн," Юнги урд нь зогсож буй залууг шууд танив. Том ханхүү бусдадаа дохио өгөх мэт, "Би хэд хэдэн хүнийг гаргах хэрэгтэй байна. Хааны тушаал" хэмээн итгэлтэй нь аргагүй хэлэх аж.

"Ойлголоо, Юнги" Хамгаалагч залуу ийн хэлээд их хаалганы нэг талыг л нээж "Яв даа"

Юнги Намжүнийг цөөвөр чоно шиг нэгэн биш гэдгийг мэдэх тул түүн рүү талархсан харцаар харна. Тэр найз залуугаа, дүүгээ, мөн Тэхёныг гарч дуусахыг хүлээгээд, "баярлалаа" хэмээн бувтнаж, замдаа гарлаа.

Дөрвөн залуусын дундах нам гүм уур амьсгал яг л манан шиг байв. Жимин болон Юнги ямар нэгэн буруу эсвэл сонин зүйл болоод байгааг үнэхээр л мэдрээд байсан нь худлаа биш. Тэдний төлөвлөгөө мөрөөдөн бодож байснаас нь ч илүү гайхалтай өөгүй төгс болоод өнгөрчихсөнд л асуудал байсан юм.

Тэдний аав хэтэрхий анзааргагүй байсан, эсвэл аль хэдийн мэдчихсэн байсан.

"Юнги, бид-" Жонгүг ордноос, ордны их хаалганаас нэлээн холдохдоо ийн хэлсэн ч урд нь тас хар нөмрөг нөмөрсөн үл таних этгээд зам руу орж ирэн зогссонд тэд шууд л байрандаа таг гацах нь тэр.

Жонгүг этгээд рүү сандрал дүүрэн ширтэхдээ энэ хүн тэдний араас ирсэн аав нь юм болов уу хэмээн үнхэлцгээ хагартал айсан ч тэр мориноосоо буугаад илдээ сугалан гаргаж ирэв.

"Хэн гэдгээ харуул!" Ханхүү хатуухан гэгч нь хэлээд илднийхээ үзүүрийг хар нөмрөгтэй этгээд рүү харуулна. Аниргүй орчин агаарыг бүчин авахад өнөөх этгээд нөмрөгийнхөө малгайг хойшлуулан өөрийгөө илчилсэн юм.

Ким Жэнни.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now