38. (M)

548 76 18
                                    

Жонгүг тэр орой Тэхёныг өөрийнхөө өрөө рүү хөтлөн дагуулна. Ордны хаалгуудаар чимээгүйхэн дамжин явахдаа, бусад хүмүүсээс аль хэдийн салсан гэж итгэх аж. Харин Жонгүгийн өрөөнд хайрын хоёр бялзуухай гүйсээр орсны дараа өнөөх бургасны цаана нуугдсан жигтэй бараан зэрэглээ тэднийг дагахаа больж алга боллоо.

"Baby," Ханхүү зөөлнөөр ийн шивнээд, зарцыг хана руу шахав. Тэхёны хоёр мөрийг гараараа атгаад, урдаасаа зугтаалгахгүй гэсэн мэт барих ба зарц өөдөөс нь нүдээ томруулан харна.

"Гүг..." Тэхён дур хүсэлдээ баригдах мэт ийн хэлэхдээ бараг л ханхүүг өөрт нь хүрээч хэмээн гуйж байв. Тэд хоёул өөрсдөд нь энэ агшинд юу тохиолдсоныг үл мэдэх ч бие биедээ хэрэгтэй байгаа гэдгээ, нэг нэгнийгээ хүсэж байна гэдгээ мэдэж байсан ба үгүйсгэхийг ч хүссэнгүй.

"Тэвчээртэй бай.. Darling.." Жонгүг ийн тушаагаад, Тэхёны шимсэн мөрөөр дүүрэн хүзүүг ил гаргахын тулд цамцыг түргэхэн шиг тайлж орхиод, үргэлжлүүлэн бүтээлээ урлана.

"Төгс!" Ханхүү хүзүүн дээрх мөрийг нь харсаар мандаа бувтнах ба тэрхэн мөчид өөрийн бүхий л удирдлагаа алдах нь тэр.

Жонгүг Тэхёны алтлаг арьсан дээр уруулаа наагаад, ганцхан өдрийн өмнө үүссэн мөрөн дээгүүр нь хэлээ гүйлгэнэ. Зарцаас гарч буй дуу хоолой Жонгүгийг эцэст нь тулгах бөгөөд, Тэхёны бяцхан гиншилт түүний зүрхийг булгилуулна.

"Жонгүг, би-" Тэхён ямар нэгэн юм хэлэх гэж байсан ч ханхүү уруулан дээр нь хуруугаа наагаад үгийг нь тасаллаа.

"Жонгүг гэсэн үү?"

Тэрээр Тэхён руу хөмсгөө өргөн хариулт эрэх мэт асуугаад "Буруу, sweetheart. Би өөр зүйл хүлээж байсан юм..."

"Master.." Цэнхэр үст зарц хүү ичингүйрэн шивнэх ба хацар нь улаанаар туяарлаа. Жонгүгийн нүд рүү нь ч харж чадахгүй байсан ч гэлээ ханхүү эрүүнээс нь дээш өргөөд, хүчлэн өөр лүүгээ харуулав.

Жонгүгаас цацрах давамгай байдал ч мөн адил Тэхёныг хаашаа ч үгүй болгож байсан ч тэр чадахаараа биеэ барьж, ханхүүгийн тушаасан ч юуг ч хамаагүй хийхэд бэлэн байгаа гэдгээ нуухыг хичээж байлаа.

"Зүгээр дээ, Тэхён," Жонгүг аргадах мэт үсийг нь илээд "Миний хэлснийг хийхэд л болно, ойлгосон уу? Хонгор минь, чи зүгээр байх болно оо" гэж хэлэхдээ Тэхёны яах учраа олохгүй байгаа байдлыг анзаарна. Тэр сандарсан харагдсан ч харин Жонгүг бараг л баярлаж байх нь тэр.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now