41.

372 73 15
                                    

Тэхён өөдөөс нь цоо ширтэх Жимин рүү харна. Түүний найз өөрийнхөө харж буй дүр зураглалд итгэж өгөхгүй байгаа бололтой.

Жиминий хамгийн түрүүнд анзаарсан зүйл нь Тэхёны нүд байлаа. Түүний зүүн нүд урьдынх шигээ энгийн үзэсгэлэнтэй харагдахаа больжээ. Хар мөн нил ягаан хүрээ нүдийг нь тойрон тодорч, хавдсан байсан нь түүнийг бараг л хараагүй болгох нь уу гэлтэй.

Хэн нэгэн түүнийг цохихдоо хүч ихээр ашигласан бололтой, Тэхёны хөмсөг сэтэрч, хүрэн улаан цус урсчихаад хатсан нь харагдаж байх нь тэр.

"Тэхён?" Жимин аяархнаар ийн хэлэхдээ, түүний урд сөхрөөд уначихгүйг хичээж хичээнэ. Тэр гяндан дотор өөрийнхөө бүтээж буй дүрийг хадгалж, хамгаалагч нарт чирэгдэн найзаасаа холдох ёсгүйгээ мэдэж байгаа тул үүнээс болгоомжилно.

Тэхён хана налан суухдаа, үл ялиг ярвайснаа Жиминийг ширтэж эхэллээ. Тэр л хүүгийн нүүрэнд үгээр хэлшгүй айдас хурсан харагдах ба үүнийгээ нуух гэж ч оролдохгүй байгаа нь илт байв.

"Жимин?" Түүний нүдийг хүрээлж цийлэгнэсэн байсан нулимс хацрыг нь дамжсаар урсаж "Юу болоод байгаа юм бэ?"

"Жонгүг энэ бүхний учрыг олно оо, Тэхён" Жимин гараа атгасаар түүнд ийн шивнэлээ. Ялангуяа одоо, хөөрхий түүнийг ийм хүнд байдалтай байгааг харсны дараа Жимин цаг үрэх хэрэггүй гэдгээ дахин нэг удаа ойлгов. Гянднаас гарсны дараа тэр Жонгүг Юнги хоёр дээр очиж, төлөвлөгөөгөө өнөө оройноос илүү удааж хойшлуулах ёсгүй гэдгийг хэлэх хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа.

"Тэр чадахгүй, Жимин, чадахгүй.." Зодуулж, тарчлуулсан зарц хүү гараараа нүүрээ зөөлөн арчаад, алганд нь наалдсан цусаа ажин "Хэтэрхий хожимдсон. Хаан надад цаазын ял оноосон шүү дээ"

Жимин толгойгоо сэгсрээд, төмөр торон дундуур гараа шургуулан, Тэхёны гарыг атгаад тайтгаруулан тайвшруулах мэт илэхдээ хэдий дотроо бутран унаж байсан ч найздаа зориулаад дулаан бас зөөлөн инээмсэглэл тодруулах аж.

"Үгүй ээ, хожимдоогүй. Надад итгэ. Итгэх ёстой, за юу?" Жимин Тэхёныг толгой дохихыг нь хүлээж байсан ч итгэл алдарч цөхөрсөн хүү хүсэн хүлээсэн үйлдлийг нь харамсалтай нь даанч хийсэнгүй. "Жонгүг чамайг энд үлдээхгүй ээ. Тэр чамайг аварна гэж амласан шүү дээ"

Тэхён ханхүүгийн цор ганц нэрийг сонсоод хоолойнд нь асар том зүйл тээглэхийг мэдрэв.

"Түүнд хэлж өгөөрэй.."

Тэр хоолойгоо илүү өндөрсгөж чадсангүй. Хэдэн цагийн турш ус уугаагүй болоод ч тэр үү, хоолой нь хатаж, үүнээс болж тэр шивнэхээс өөрийг хийж чадахгүй байх ажээ.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now