36.

414 77 7
                                    

"Гүг, үнэхээр үү?" Тэхён уурласандаа санаа алдана. Толин тусгалд харагдах хүзүүн дээр шимсэн мөр тодоос тод үзэгдэнэ.

Жонгүг хүү рүү хэд хэд алхаад жуумалзан "Хүзүү хаасан хувцас л өмсчих," хэмээн санал болгоод Тэхёны бэлхүүсээр нь гараа ороож, мөрөн дээр нь эрүүгээ тавин "Төгс харагдаж байна аа"

"Би хувцсаа ч солиогүй байна," гэсээр инээгээд Жонгүг рүү харж нүдээ эргэлдүүлсэн ч гэсэн өөрийг нь ингэтэл нь магтаж байгаад баяртай байв. "Яв, Гүги. Хувцсаа соль, хоцрох нь байна"

Жонгүг түүний өгсөн хочийг сонсоод ярвайх шиг болж, Тэхён руу ширтээд хөмсгөө өргөлөө. "Гүги? Тоглоод байна уу?"

Тэрээр амандаа бувтнасан ч гэсэн хэсэг хугацааны дараа зарцын үгэнд орж, ёслолын хүрмээ булчинлаг бие дээрээ тохон өмсөнө.

Тэд хоёул бүрэн хувцаслаж дууссаны дараа бие бие рүүгээ ширтээд, өөрсдийн хэр харагдаж байгааг ажиглах ажээ. Алтан хатгамлаар чимэглэгдсэн кобальт өнгөтэй "сатин" хослол өмссөн Тэхёны туйлын үзэсгэлэнг хараад Жонгүг зүгээр л мэлрэн зогсоно. Харин ханхүү өөрөө цагаан торгон хүрэм өмссөн байх ба энэ нь түүнийг сахиусан тэнгэрээс ч дутахааргүй харагдуулж байх аж.

"Хонгор минь," Жонгүг гүнзгий амьсгал аваад, Тэхёныг гарыг хоёр гараараа атгаад "Гайхалтай харагдаж байна," хэмээгээд улам өөр лүүгээ татахдаа намуухнаар "My love"

Тэхён нүүрэнд тодрох инээмсэглэл, улаан хацраа нууж чадахгүй байх ба ханхүү рүү удаанаар харж байгаад, эхний алхмыг хийхээр шийдэн Жонгүгийн зөөлөн уруулыг түрүүлж үнслээ. Үнсэлт салахад ханхүү нэг гараараа зарцын хараа булаам цэнхэр үсээр гараа гүйлгэж, нөгөө гараараа доод урууланд нь зөөлхөн хүрнэ.

"Ёслол дээр уулзацгаая, хайрт минь"

-

Жонгүг их танхимаар нүдээ гүйлгэн Тэхёны барааг харчих санаа өвөртөлж байсан ч хараахан нүдэнд нь үзэгдсэнгүй. Юнги нүднийхээ булангаар түүнийг муухай гэгч нь хараад "Жонгүг, тайвшир" гэсээр нүдээ эргэлдүүлээд "Ингэж харлаа гээд тэр хурдлах юм шиг байна уу? Зүгээр л энэ оройг сайхан өнгөрүүл"

Бага ханхүү үгсийг нь шоолох мэт инээгээд "Ямар сайхан санаа вэ? Тэгвэл би зүгээо л яваад цагийг зугаа-"

"Амаа тат," Юнги ийн хэлээд дүү рүүгээ ширүүхэн харах үед түүний нүдэнд дөнгөж хаалгаар орж ирж буй гүнж тусах нь тэр. "Гүнж ирчихлээ, яв"

Royalty [TK]✔️Where stories live. Discover now