6.

743 102 12
                                    


"Энэхүү оройн зоогийг та бүхэнтэй хамт зохион байгуулсандаа үнэхээр таатай байна!"

Жон хаан ийн хэлээд, хундагаа дээш өргөв. Ирсэн зочид үйлдлийг нь дагахдаа мишээж хааныг үг хэлэхийг хүлээх аж.

"Бид мөн хоёр хоногийн дараа манай улсад айлчлах үед тань цэнгээнийг зохион байгуулж дурсгал болгон мөнхлөх болно. Жэнни болон Жонгүг нарын сүй тавих ёслол мартагдахааргүй байх ёстой"

Залуу ханхүү аавынхаа үгийг сонсоод хоолойнд нь тээглэсээр байсан шүлсийг залгин, аавынхаа үгийг хүлээн зөвшөөрөх мэт толгой дохин хүчээр инээмсэглэнэ. Гэсэн ч Жонгүг цээжин дотроо дүрэлзэн шатаж байлаа.

Тэр гэрлэлтэд зориулж хүндэт ёслол хийх гэсэн ухагдахууныг ойлгохгүй байв. Хэдэн цагийн турш оройн зоогийг хамтдаа хийсний дараа Жонгүг энэхүү хүчлэн байгаа ажил хэргээс өөрийгөө салгаж гаргахаас өөр юуг ч илүүтэйгээр хүссэнгүй.

Тэнд байсан Жэннигийн юу нь ч сонирхолтой байгаагүй бөгөөд тэр өөрийн толгойноос Тэхёны дүр зургийн хэсэгхэнийг нь ч арилгаж чадахгүй байгаагаас бусдаар бол юу нь түүнийг сонирхолтой байлгаж чадсангүй.

“Чамайг бүхэл хугацааны турш чимээгүй суусаар л байгаад итгэж чадахгүй нь ээ”

Юнги хоёр хааныг гэрлэлтийг талаарх яриагаа үргэлжлүүлж байх хооронд дүүгийнхээ чихэнд ийн шивнэв.

Жонгүг ширээний доор гараа чангаар атгасаар сууна. Тэр өөрийн хүзүүгээр дамжин дээшлэх цэвэр уур хилэн бухимдлыг мэдэрч байв.

Өөрийнх нь дотоод ертөнцөд жаахан ч анхаарлаа хандуулаагүй байж, ирээдүйг нь өөрийнх нь өмнөөс шийдэж суугаа эцгийгээ харах нь бараг л тэвчишгүй гаслантай байсан юм.

“Эцэг минь” Тэр гэнэтхэн хаадын яриаг тасалж, сандлаасаа босоод “Энэ оройн зоог үнэхээр зугаатай байгааг хэлэх хэрэгтэй. Гэвч Юнги ах бид хоёр маргааш анд явахдаа бэлдэх хэрэгтэй. Мэдээж таны зөвшөөрлөөр...”

Хүү зугаатай хэмээх үгийг егөөдөнгүй хэлсэн нь тодорхой байсан ч ахаас нь өөр хэн ч барьж авч чадаагүй харагдана.

“Сайн байна. Явж болно” хэмээн хаан хэлээд, хэнийг ч анзаараагүй байхад Жонгүгийн зүг ширтээд Жэнниг үдэж өг хэмээн санал тавив. Угаасаа хэзээ ч үүнийг асуулгахгүйгээр хийхгүйгээс хойш...

“Илүүг асууж чадахгүй нь” Жонгүг амандаа бувтнаад, ханхүүгийн харц дор хацар нь үл ялиг улайж буй Жэнни рүү ширтэн “Сайхан амраарай, Жэнни”

Royalty [TK]✔️Where stories live. Discover now