19.

409 87 10
                                    

"Тэхён аа? Нааш ир," Согжин Жонгүгийн өглөөний цайг дөнгөж бэлдэж дуусчхаад, түүн рүү хальтхан хараад нэрийг нь дуудна.

Зарц хүү Согжин руу алхсаар "Юу болсон бэ?"

"Жимин байхгүй байна, чи оронд нь Жонгүгт өглөөний цайг нь аваачаад өгчих" Согжин ийн хэлээд, гал тогооны цаг руу харан "Хурдлаарай, хоцрох нь байна"

Тэхён тогооч руу нүдээ томруулан харахдаа гэдэс нь дотроо хэд хэд эргээд авахыг мэдрэв. Түүний хийхийг хүсэж байгаа нэг зүйл бол Жонгүгтай ярилцах. Жиминий хэлсэн үгээс хойш тэр Жонгүгаас тууштай гэгч нь зайгаа барьж байгаа бөгөөд хэрвээ Жимин худлаа яриагүй бол ханхүү зарц хоёр хоёул том асуудалд орохоор байсан юм.

"Юу?" Тэхён чимээгүйхнээр ийн асуугаад, Согжиноос өглөөний цайг нь авав.

"Юу нь тийм ойлгоход хэцүү байгаа юм? Яв, Тэхён"

Согжин түүнийг гал тогооноос амжилттай гаргаад хаалгаа хааж орхилоо. Харин цэнхэр үстэй зарц хүү барьж яваа хоол руугаа харахад хоолны үнэр нүүрэн дээр нь ханхалахыг мэдрээд ходоод нь хоржигнож эхлэв.

Тэр өөрийгөө сүүлийн хэд хоног Жэннигийн зүйлсийг цэвэрлэж, хаан болон Жонгүгаас зугтаан мөн Согжин Жимин хоёрт туслаад хангалттай ч идэж чадаагүйгээ саналаа.

Тэр ханхүүг өглөөний цайндаа тэгж их идээд байдаггүй гэдэгт нэг л итгэж өгсөнгүй. Гурван жижигхэн тавагтай зууш, нарийн боов, бин, жимснүүд болох хайрсан талх зэрэг зарцын амьдралдаа хэзээ ч идэж чадахааргүй зүйлс байв.

Жонгүгийн өргөө рүү явж байхад Тэхёны толгойд өнөөх үгс эргэлдэнэ. "Жонгүг чамд сайн"
Хэдий зарц хүү ямар нэгэн хүүхдийнх шиг гэнэн сэтгэхүйгээр Жонгүгтай холбоотой мэдрэмжийг тээхгүйг хичээж байгаа ч энэ л гурван үг ханхүүгийн амнаас жинхэнээсээ гарч байна гэж бодох төдийд л доторх нь дэврэн, догдолж бас сандарна.

Эцэст нь ханхүүгийн хаалганы гадна ирэхэд Тэхён гараа өргөн тогших гэсэн ч чадалгүй хэдэн хором гацав.

Тэр сандарч байсан юм.

Гэсэн ч Тэхён шүлсээ хүчлэн залгиад, хаалгыг нь тогшин, ханхүүгийн нэрийг зөөлнөөр дуудлаа.

-

Жонгүг энэ хооронд урьдын л адил нүүрээ дэрэндээ наагаад, зөөлнөөр хурхирна.

Энэ удаа Жонгүг шөнө дунд гарч алхаагүй шөнө байсан болоод ч тэр үү, хангалттай бүтэн олон цагийн нойр авч чадсан ч энэ нь танил бус гүн хоолойноос болоод тасалдах нь тэр.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now