30.

408 82 8
                                    

Жонгүг өөрөөсөө бараг утаа гаргах шахам байх ба орон дээрээ сууна. Цээжинд нь булгилан дүүрэх уур хилэнгээ бараг л захирч чадахгүй байх бөгөөд Тэхёны уруул Хусогт хүрсэн байх тэр л дүр зураг толгойнд нь гацаж, Хойд улсын ханхүүг тэр чигт нь дуусгахыг хүсэх аж.

Зарцыг зөрүүлж үнссэн гэдэгт нь итгэж ч өгөөгүй ч, биеийнх нь судас бүр уйтгар гунигаар дүүрэн цус гүйж байгааг Жонгүг мэдэрсэн юм. Түүнд зориулсан бүхнийг Тэхён яагаад ингэж хөсөр хаясныг тэр ойлгосонгүй.

Худалдааны захаар зугаалсан тэр үе үнэхээр Жонгүг шиг биш байсан, ядаж л тэр зарц хүүг өөртэй нь адил зүйл мэдэрдэггүй гэдгээ эхлээд тодорхой болгож, жаахан ч гэсэн хүндлэл үзүүлэх юм болов уу гэж найдсан..

Харин, тэр одоо Тэхён өөрт нь сэтгэлгүй атлаа яагаад үнсэлтийг нь зөрүүлсний учрыг гаргаж чадахгүй байв.

Ханхүү өөрийгөө мунхаг мэтээр мэдэрсэн гэвэл энэ үг хангалтгүй бас дутуу хэлсэн болох биз.

Зарц хүүгийн тоглоомонд хууртаж орхисондоо итгэж өгөхгүй л байлаа. Хамгийн эхний удаа Тэхён Жиминд очиж ам алдахад нь л аюулын дохио хэмээн хүлээн авах ёстой байсан юм. Гэсэн ч тэр ухаан мэдрэлгүй хайраар өвчилсөн солиот шиг аашилж, огт буруугүй байж цэнхэр үстээс уучлалт гуйсан шүү дээ.

Гэнэтийн хаалга тогших чимээ ханхүүг бодлын галт тэргээс нь буулгаж орхиход, тэр хаалганы гадна буй нэгэн рүү зайл хэмээн орилохыг хүссэн ч, хаалга онгойхтой зэрэгцээд Тэхёныг олж харахдаа тэр бага зэрэг гайхав.

Зарцын нүд нулимсаар дүүрчихсэн Жонгүгийг ширтсээр орж ирсэн ч, харамсалтай нь ханхүү түүний хавдсан уруулаас өөрийг олж харалгүйгээр Тэхён руу бухимдлаар дүүрэн алхана.

"Бяцхан завхай новш," Тэр ийн хэлэхэд хоолойн өнгө нь бараг л хоёр октав доошлох нь тэр. "Би чамайг яг одоо харахыг хүссэн гэж бодоо юу?"

Жонгүг рүү ширтэхдээ Тэхён үл ялиг гайхсан харцаар хараад, дусал нулимсаа гарынхаа араар арчиж "Юу болсон юм бэ?" хэмээн шивнэхдээ шүлсээ залхина. "Би нэг юм хэлэх гэж ирсэн юм. Сая-"

"Хусог чамайг үнссэн гэж үү? Энэ л чиний над дээр гүйж ирээд хэлэхийг хүссэн зүйл чинь үү? Чамайг "зөрүүлэн үнссэн" гэх хэсгээ үлдээж надад ярих байсан гэдэгт чинь мөрийцөхөд ч бэлэн байна, Тэхён"

Ханхүү түүний цээж рүү хуруугаараа түлхэнэ.

"Яаж мэдсэн юм..?"

Royalty [TK]✔️Where stories live. Discover now