27.

462 89 9
                                    

Тэхён Жонгүг хоёр ордноос гарахдаа хэн нэгнийг сэрээхгүйн тулд маш чимээгүй байхыг хичээх аж. Ханхүү өөрсдийгөө чиглүүлэн хонгилоор алхаад, эцэст нь цэцэрлэгийн арын нэвтрэх хаалганд ирлээ.

"Ирчихлээ" Жонгүг ийн хэлээд, хөнгөхөн санаа алдахад түүний бие илт мэдэгдэхүйц амарч тайвширсан байдалтай болсон харагдаж, нүд нь улбараар туяарсан тэнгэрийг ширтэх аж. "Үзэсгэлэнтэй байгаа биз?"

"Нар мандах үзэгдэл ийм гоё байдаг гэж хэзээ ч бодож байгаагүй юм байна" Тэхён амандаа бувтнасаар, ордноос цэцэрлэг рүү хүрэх шат руу очин "Чи энд байнга ирдэг үү?"

Жонгүг мөрөө хавчин, Тэхёнтой цуг ирэхээр төлөвлөсөн хүрээлэнгийн голоор алхаж байхдаа бодит бус мэт хүүгээс харцаа салгана.

"Жаахан байхдаа л их ирдэг байсан" хэмээж, өглөөний жавартай хүйтнээс болоод гараа халааслана.

Жонгүгийн явж буй газар луу Тэхён чимээгүй л дагах аж. Ханхүүд юу гэж хэлэх, юу ярилцахаа мэдэхгүй байхын сацуу сэтгэл нь хөөрч, зүрх нь хүчтэй цохилно. Түүний нэг хэсэг өчигдөр болсон үнсэлтийн талаар асуумаар байсан ч цаанаасаа л эргэлзсээр байв. Жонгүгт тэр үнсэлт утга учиртай байсан эсэхэд нь эргэлзэнэ...

"Их дуу муутай байх чинь," Жонгүг эцэст нь цэцэрлэгт хүрээлэнгийн төвд ирэхдээ, цэнхэр үст зарц руу хөмсөг өргөн хараад "Зүгээр үү?"

Ханхүүг дагаж тайрсан модны хожуул дээр суугаад, холтсоор дүүрэн мод наллаа. Энэ үед Тэхён ханхүүгийн асуусан асуултанд хариулсан юм.

"Зүгээр ээ, бүх зүйл зүгээр," Зарц ханхүү рүү зөөлнөөр инээмсэглээд "Намайг энэ хүртэл авч ирсэнд л гайхсан юм. Би өөрийг чинь ингэнэ гэж бодоогүй"

"Зүрх сэтгэлгүй Өмнөд Солонгосын ханхүүг ийм халамжтай байна гэж бодоогүй гэх гээд байна уу?"

Жонгүгийн ийн хэлэхэд бага зэрэг өдсөн маягтай өнгө хоолойноос нь сонстов. Сууж байгаа байрлалаа өөрчлөөд, сэтгэл татам үзэмжийг ширтэн "Энэ газар л хамгийн сайхан нь. Жаахан байхад минь Юнги надад үзүүлж байсан юм"

"Би хэзээ ч өөрийг чинь зүрх сэтгэлгүй гэж хэлээгүй," Тэхён үл ялиг хөмсөг зангидан ийн хэллээ. "Том ханхүү та хоёр дотно уу?"

"Тийм байсан. Одоо ч гэсэн тийм л дээ, гэхдээ миний бодлоор бид жоохон л хөндийрсөн байх"

Жонгүг Тэхён руу бага зэрэг гайхсан байдлаар ширтээд "Яасан?"

"Яагаа ч үгүй ээ," Тэхён мөрөө хавчаад "Надад дотны нэг найз бий. Түүнийг Бугом гэдэг л дээ.."

Royalty [TK]✔️Where stories live. Discover now