Хорон санаатны биед дахин төрөх нь...

1K 47 0
                                    

Би "Байна уу?"

: байна. Миний хэлээд байсан зохиолыг уншсан уу?

Би "Ахх тиймээ. Уншсан."

: тэгээд ямар юм байна?

Би "Надад таалагдсан. Дүрүүд нь үнэхээр бодитой үнэхээр дурламаар гэхдээ тэр надтай адилхан нэртэй эсрэг дүрийн үхэл бүр үнэхээр тасархай."

: амьдаа чинь шдээ. Яахнав дээ хаха

Би "Би лав тэр зохиол дотор тохиолдлоор орчихсон бол тэр хүүхнийг арай эрт зайлуулах байсан юм."

: энэ зохиолын...-

Энэ миний энэ амьдралаа хэлсэн сүүлчийн үгс байсан юм. Зам хөндлөн гарч явахдаа уншсан зохиолынхоо тухай шүүж яриад явж байсан намайг том оврын ачааны машин дайрчихсан.

Гэтэл.... гэтэл би одоо энд юугаа хийж байгаа юм бээ??? ~_~

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Бие хүнд оргиод нэг л тиймхэн байна. Би хаана байна энэ эмнэлэг үү? Сүүлд намайг ачааны машин мөргөчихсөн шд арай үхчээгүй байгаа?

Гар... миний гар...

Бумбагар ,жижигхэн, энэ жоохон хуруунууд юу вэ?

- "Авхай? Манай бяцхан авхай сэрчихсэн юмуу?"

Түүхэн драма дотор байгаа юм шиг хувцас нь юу вэ? Яагаад над руу ойртоод байгаа юм бэ цаашаа..

Би "Уааа ваа ваааа~"

Миний хоолой? Би яагаад уйлаад байгаа юм бэ?  
Энд ямар новш нь болоод байгаа юм бээ?

Би "УАААА~~~~"

- "Авхай минь юунд уйлна вэ?" Битгий уйлаарай. Манай Хэсон авхай мундаг хүүхэд болохоор уйлж болохгүй шүү!

Битгий надтай ингэж харьцаад бай! Би хүүхэд биш!!!!!

Байзаарай Хэсон?  Хэсон гэсэн үү? Ким Хэсон уу?
Арай ч үгүй байлгүй дээ. Ийм зүйл....
Хэрвээ би тэр Хэсон юм бол одоо ч хамаагүй үхээд 3дах төрлөө олмоор байна!!!

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Энэ сонин газарт, энэ сонин биед дасах гэж нилээн их уйлсаны эцэст нэг зүйлийг олж мэдэж мөн ухаарсан юм.

Энэ бол миний үхэхээсээ өмнөхөн уншсан зохиолын доторх ертөнц. Ийм юм байна гэж байхгүй шдээ. Ингэж болохгүй.... АРАЙ Ч ДЭЭ!!!!!!

Энэ бол тулаант , хайр дурлалын, түүхэн зохиол байгаа юм.

Гүрёо улсын үед өрнөх энэхүү түүх нь зовлон бэрхшээлийг туулан гарч ирсэн угсаа залгах ханхүү ба түүний итгэлт албат 2ын дунд үүсэх хайрын өрсөлдөөний тухай билээ.

Ин овогтын залуухан үзэсгэлэнт хууль бус авхайд угсаа залгамжлах ханхүү болон улсын хамгийн хүчирхэг угсаа болох Ким овогтын бага эзэнтэн сэтгэл алдрах ч эцэст нь ханхүүгийн ялалтаар дуусах зохиол билээ.

Харин би бол энэ зохиолын 2догч эрэгтэй дүр болох Ким бага эзэнтний цор ганц охин дүүгийн биед удаах амьдралаа эхлүүлж буй нь энэ юм.

Гэвч энэ асуудал биш!! Хамгийн гол нь би энэ зохиолын эсрэг дүр буюу эцсийн хорон санаат бүх хэрэг нь илчлэгдэж хөөрхийлөлтэй байдлаар цаазлуулж үхэх дүр болчихлоо. 

Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу!!!?????

Дахиад хэдэн хоног өнгөрөхөд би эндээ ганцаараа нэг асрагч хэдэн шивэгчинтэй л мөнхөрч байна дөө.

Тэгээд их бодсоны эцэст би өөрөө хорон санаатан биш юм чинь бараг л алтан халбага үмхээд төрчихсөн юм бишүү гэж битүүхэндээ баярлаастай...

Энэ янзаараа бүтэн жилийг өнгөрөөлөө. Турьхан биедээ арай гэж дасаж мөн дийлдэхгүй их нойр, уур омогоо бага ч гэсэн дарж сурлаа.

Жоохон хүүхэд болчихвол ёстой гоё энэ тэр гэж боддог байж билээ. Одоо ёстой зовж байнаа. Жоохон л юм бодох гэхээр дуг нойрондоо дугжирчихаад байх юм. Нэг бодлын хурдан унтаж хурдан сэрээд амарч юм шиг, аймар ч юм шиг...

Нэг нас хүрсэн ч ээж гэх хүний царайг ядахдаа ганц удаа ч харсангүй. Эх зохиол дээр намайг гурав хүрэхэд л үхэх ёстой доо. Гэтэл хамраа ч цухуйлгалгүй бүтэн жил боллоо шүү. Аав ах нарын бараа бүр түй ч алга. Яацарцан өлөн амьдрал вээээ?

Хэмээн бодсон шиг хөл гараа гозогнуулан ууц нуруугаа өгөрштөл хэвтэж байтал хаалга нээгдэж их л хүндтэй хүн айлчилж ирсэн юм.

Анх хараад ганц л үг толгойд буусан ёстой хөөрхөн юмаа гэж...

-"Алив миний үр ээжийгээ зөндөө хүлээсэн үү?" гэсээр намайг өргөн тэвэрлээ.

Сая ээж ингэснүүдээ???

Харахад нэг арван ес, хорьтой байрын миний өмнөх наснаас минь бүтэн тав зургаагаар дүү хүүхэд байхад ээж гэж авсан.

Асрагч "Манай бага авхай хичнээн хөөрхөн томоотой байсан гээч. Таныг биеэ тэнхэртэл сайн хүлээсэн."

Ээж "Авв. Миний үр сайн шүү. Ээж нь жоохон өвдсөн болохоор үр дээрээ эрт ирж чадсангүй" гээд үнсэж үмхээд ёстой шүлстэж өглөө.

Миний жоохон дургүй хүрэн уйлагнахад тэр сая нэг болин намайг аргадав.

Үгүй ээ яахав. Энэ хүн ийм юм чинь би ч бас хөөрхөн л байх гэх бадрангуй бодол төрөөд амжив.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now