Энэ хэн бэ?..

290 38 5
                                    

Би "Та ямар нэг зүйл олж мэдээ юу?" гэхэд Тэхён ах "Харин л дээ.. зөн совин гэх нь зөв юм болов уу?.. Түүний хийж буй үйлдэл нь чамайг харах харцтай нь зөрөлдөөд байгааг анзаарлаа.." гэж хэлэн над руу харлаа.

Би ч түүн рүү харсаар өргөөний төв хаалгаар алхан ороход Тэхён ах  болон Юүн намайг дагана.

Би "Нүд худал хэлдэггүй... гэж хэлэх гэж байна уу?.." гэж асуугаад "Гэхдээ нэг удаа түүний тэр нүдэнд амиа тавьсан удаатай болохоор болгоомжлох сэтгэл төрөөд байна.."

Тэхён ах "Тиймээ... болгоомж илүүдэхгүй..." гэж хэлээд "Бас нэг эргэлзээ байгаа нь тэр өдийд өөрийн армийг нууцаар бүрдүүлж эхэлсэн байх учиртай.. Гэтэл түүний ордонд амьдарч байгаа Ёнсү шиг нэгэн үүнийг нь мэдээгүй байна гэж байхгүй. Магадгүй тэр энэ нууцаараа Ёнсүгын гарт орсон байж мэдэх юм.. гэх сэжиг.."

Би "Тэгэхээр байж болох л юм..."

Юүн "Чиний дараагийн төлөвлөгөө юу юм? Ингээд дуусчихаагүй нь лавтай..?" гэсээр асуухад нь би "Үгүй ээ... Эхлэл гэж хэлсэн шүү дээ..."

Би "Өнөөдөр ийм их доромжлол амссан Ёнсү зүгээр суухгүй нь баттай... Түүнийг юу хийхийг хүлээх зуураа төрсөн өдөртөө бэлдэх хэрэгтэй байх.. Тэр өдөр л нэг зүйл сэдэх байлгүй.. Түүнийг уг үндсээр нь сүйрүүлэхийн тулд нилээн том хэрэг хийхийг нь хүлээх хэрэгтэй биш гэж үү?"

Би "Түүний хүрэх газар өндөр байх тусмаа доошоо унахад илүү өвдөнө шүү дээ.."

Орой нь өргөөндөө унтахаар бэлдэж байхад Юүн "Одоо үнэхээр юу ч хийхгүй зүгээр л ажиглах юм гэж үү?" гэж асуугаад үсэнд минь байх хатгуурыг авч тавина.

Би урт үсээ задгайлан самнаад "Яг ч зүгээр суухгүй л дээ... Ямар нэг том үйлдэл хийхгүй харин бага багаар түүнийг дор харагдуулах болно. Яг л түүний хийдэг байсан шигээр.."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ордонд зохиогдох төрсөн өдрийн минь бэлтгэл ажил эхэлсэн тул би хэсэг хугацаанд ордонд байрлахаар болсон юм.

Ах нар нилээн дурамжхан байснаас бусдаар энэ Ёнсүтэй ойр байж чадах гайхалтай боломж байлаа.

Би өглөө бүр хатан эхийн өргөөнд очиж мэнд мэдэн хамт зоог барих болсон бөгөөд тэнд хааны ордны татварууд болон Ёнсү ч бүгд цуглана.

Би "Их эрт иржээ? Илён-а?" гэсээр түүний дэргэд очиход тэр надтай инээмсэглэн мэнд мэдээд "Өглөөний мэнд гүнжтээн.. та ч бас их эрт иржээ.."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now