Муухай аашт Мин Юнги..

443 34 0
                                    

Би гайхсаар "Яагаад манай улсад ирж байгаа юм бэ? Хэн тэрийг дуудсан юм??"

Лухан "Тэр барьцааны хунтайжаар ирж байгаа гэсэн шд. Гүнж байж юу ч сонсоогүй хэрэг үү?"

Би "Үгүй. Тэгээд яагаад тэр гэж?"

Лухан "Гүрёогын их хатан өөрийн хүүгээ явуулж зүрхлэнэ гэж үү? Мэдээж өмнөх хатны хүүхдийг л явуулна шдээ." 

Түүнийг ингэж хэлсний дараа л би зохиолын зарим хэсгийг эргүүлэн саналаа.

Гол дүрийн хунтайж бага насандаа ээжийгээ алдсан түүний хойд ээж нь үргэлж хорлохыг оролддог байсан. Тэгээд тэр арван насан даа Чин улс руу барьцааны хүн болж яваад жилийн дараа буцаж Гүрёод очсон гэж гардаг.

Би "Тэр нэг жил л энд байна байх. За түүний талаар мартаа гарч тоглох уу? Лулу чи энэ янзаараа ганцаараа өтлөнө шүү!!"

Миний ярианд Лухан нүдээ эргэлдүүлж харин Юүн "Ахыг ганцаараа өтлөнө гэж болохгүй байнаа. Нэг л өдөр түүнийг өөрөө ч мэдээгүй байхад Лихуа аваад суучихсан байж мэднэ" гэсээр хөхрөв.

Юүн бол Луханы ганц охин дүү нь мөн миний сайн найз.

Би "Иии чи Чон Лихуаг яриад байна уу? Тэр аймшиг манай Лулуг нөхрөө болгочихвол хоёулаа мянган жилдээ ганц удаа л Лулутай таарах байх"

Лухан муухай хараад "Муу ёрлоод бай! Лихуатай сууснаас чөтгөртэй суусан дээр" гэсээр айсан мэт биеэ үрнэ.

Юүн "Нээрээ Мэй Лихуа чамайг ахтай цуг явахаар аймар цухалддаг шдээ."

Би "Бодвол хардаж байгаа царай нь байлгүй дээ. Би энэ муу хүүхэн шараар яахав дээ"

Юүн тэнд татаж унасаар "Пффф. Гоё хэлсэн хүүхэн шар гэнээ."

Лухан "Би та хоёрыг бодвол ядах даа л томоотой шүү. Муу хоёр ямаа"

Би "Бид хоёр ядах даа л чам шиг хэдэн ноорхой хуудасны ардаас гарахгүй нойтон байшинд илжирч суудаггүй мэдэв үү!!" 

Юүн надтай нэгдэн "Тийшд Мэй бид хоёр залуу халуун насны гал дөлөөр халуунд халж, хүйтэнд хөрч, гадуур дотуур тоглодог юм."

Лухан "Юун залуу халуун нас хавийн хамаг бүтэхгүй зүйлийг хийж хүний чихнээс хонх уяад дэмий тэнэж явдаг гэж хэлээч!!"

Хэдэн өдөр өнгөрөхөд Юнги зүүн ордонд байрлаж хичээл үзэх болсон юм. Харин би аль болох тэрэнтэй таарахгүйг хичээн холуур явсаар л...

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now