Галзуурчээ.....

369 34 0
                                    

Би "Чи муу мангар за юу!!" гээд нусаа татахад түүний дулаан гар нулимсыг минь арчив.

Тэгээд ардаа байх цэргүүдэд хандан "Түрүүлээд явцгаа!" гэж тушаагаад өөрөө намайг аван зөөлөн давхиж байгаад тухтай газарт зогсон мориноос өргөн буулгалаа.

Юнги "Чи юу хийж явсан юм? Ганцаархнаа айдаггүй юм уу? Ах нар чинь бас шивэгчин чинь яасан юм??"

Би түүн рүү муухай хараад "Би чамаас л айсан за юу!!"

Би "Ах нар явуулахгүй байсан юм явуулахаар болвол бараг дайнд оруулах гэж байгаа юм шиг бөөн хүн дагуулуулах гээд байсан юм. Харин Юүн байхгүй ээ бэлтгэл хийнэ гээд явчихсан."

Юнги инээгээд "Чи үнэхээр арван жилийн дараа ч засраагүй яг хэвээрээ байх юмаа."

Би "Зуун жилийн дараа ч өөрчлөгдмөөргүй байна. Би эрх чөлөөт хүн шүү!"

Юнги "За за эрх чөлөөт хүн гуай оройн хоол идсэн юм уу?"

Түүнийг хоол ярихад л өлсөж байгаагаа мэдрэн гэдсээ дараад толгой сэгсэрлээ.

Юнги гараас хөтлөөд "Явж хоол идье. Тэгээд галын наадам үзье. Энэ удаа би чамайг дагуулж явна." гэв. 

Намайг хөтөлсөн гар руу нь харсаар түүнийг даган буурчийн газарт орж ирэхэд буурчийн газрын эзэн "Залуу хосууд өрөө авах гэж ирээ юу?" гэж хэлэн жуумалзана.

Юнги бид хоёр бүлтийн хараад "ҮГҮЙ ЭЭ" гэж зэрэг ориллоо.  

Буурчийн газрын эзэн шоолох мэт инээгээд "Ичих юм байхгүй дээ." гэхэд нь би урд зогсож байгаа Юнгиг түлхэж холдуулаад "Нээрээ тийм бишээ! Хоол идэхээр ирсэн юм." гээд захиалгаа өгөөд сул ширээнд очиж суулаа.

Би "Гүрёо ч бай Чин улс ч бай буурчийн газарт орох бүрт л ингэж байх юмаа" гээд хамраа үрчийлгэн хэлэхэд Юнги над руу хараад "Чи Чин улсад бас буурчийн газарт орж үзээ юу?"

Би "Оролгүй л яахав дээ. Чин улсын нийслэлд байдаг улаан саран асар жоохон замбараагүй газар ч тогоочтой нь маргах юм байхгүй хоол нь яг урлагын бүтээл гэсэн үг шдээ. Тэгж яваад нэг удаа Лухан, Тао, Юүн гуравтай орсон." гээд тоосон шинжгүй ярьж байгаад Юнгигын царай руу хараад өөрийн эрхгүй сүрдээд амаа жимийлээ.

Юнги над руу хувиралгүй ширтээд "Лухан, Тао гээд байгаа хүмүүс чинь эрэгтэй юм уу?" гэхэд нь "ер нь бол эрмэгтэй байхгүй юу"

Юнги "юу?"

Би "Эрэгтэй.. яасан?"

Юнги "Улсын гүнж байж эрэгтэй хүмүүстэй буурчийн газар ороод-"

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now