Хариугаа барьж байна

324 41 5
                                    

Тэхён ах гайхсаар "Ёнсүг чам дээр авч ирнэ гэнээ?" гэж асуув.

Би толгой дохиод "Тиймээ.. над дээр аваад ир."

Тэхён ах "Чи яах гэж байгаа юм?"

Би "Бардам зангаар нь жоохон тоглох гэсэн юм.. Түүнийг хэн болохыг нь сануулж байж өөдөөс хэрхэн хуцахаа мэдэхгүй гэж үү?"

Намайг ийн хэлэхэд тэр бүр ч ойлгохгүй байгаа бололтой "Ёнсүгын бардам зан бас хэн болохыг нь сануулна гэж...?" гэсээр дахин асуулаа.

Би "Та нарын хэн чинь ч ач холбогдол өгч бас ойшоож байгаагүй нэг зүйл байдаг юм. Тэр бол Ёнсүгын бардам занг өдөөж өөрийнх нь байр суурийг сануулах зэрэг зиндаа нь..." хэмээгээд өргөө рүүгээ алхлаа.

Тэхён ах ардаас дагангаа "Ёнсү бол бичгийн түшмэлийн хууль бус охин түүний зэрэг зиндаа доогуур татвар эмээс төрсөн нь үнэн ч гэсэн тэр яаж сул тал нь болж чадна гэж? Одоо бол тэр гүнжээс ялгагдахааргүй байгаа шдээ.. Хунтайжтай дотно харилцаатай хэмээгдэж, хатан эхийн итгэлт найз туслах гэх нэр зүүж байгаа.."

Би "Тэр тусмаа хүмүүсийн анхаарал түүнд төвлөрч байгаа нь хамгийн сайн хэрэг.. Тэр гол дүрийн байр сууринд байгаа болохоор ганц л сул үг түүнийг ганхахад хүргэх болно. Би харин түүгээр багахан тоглох хүсэлтэй байна."

Тэхён ах "Тэгээд яг юу юм? Надад хэлэхгүй юм уу?" гэсээр шалгаахад нь би "Түүний Ин түшмэлийн охин биш гэх үнэн..." намайг ийн хэлэхэд Тэхён ах гадас адил гацах нь тэр...

Би тайвнаар түүн рүү эргэж хараад "Гайхаа юу?" хэмээгээд инээмсэглэхэд Тэхён ах "Юу гэсэн үг вэ?"

Би "Явдал суудалтай гэж яригддаг Ин түшмэлийн харилцаатай байсан гал тогооны зарц эмэгтэй эхнэрийнх нь тушаалаар занчуулж хөөгдсөн. Энэ явдлаас арван зургаан жилийн дараа буюу хоёр жилийн өмнө Ин түшмэлийн хууль бус хүүхэд хэмээн гарч ирсэн Ёнсү... үнэхээр түүнийг охин нь гэж бодож байна уу?" гэж асуухад Тэхён ах хөмсөг зангидан анхааралтай сонсоно.

Би үргэлжлүүлсээр "Тэр бол зарц эмэгтэйн нөхрөөсөө тээсэн хүүхэд нь.. Эцэгтэй нь хэрэлдэх бүртээ өмнө нь Ин түшмэлтэй холбоотой байснаа дурсаж ярьдаг нь Ёнсүг өөрийгөө тэдний хүүхэд биш харин түшмэлийн охин болох авхай хэмээн бодоход хүргэсэн. Тэгээд нэг л өдөр Ин түшмэл дээр яваад очсон хэрэг түүний охин гэж өөрийгөө хэлээд ээжийнхээ нэрийг ч бас сануулсан. Ээжийгээ үхсэн гэж хэлж түшмэлийн гэрт шургалсан."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now