Барьцаа....

292 37 2
                                    

Угсаа залгах хунтайжаар удирдуулсан их цэргийн арми нийслэлд нэвтэрлээ...》 гэх мэдээ хаа сайгүй тархаж язгууртан ноёд болон энгийн иргэд ч гэрийнхээ хаалга үүдийг бэхлэн нуугдан байв.

Гудамж талбай хоосорч нийслэл эзэнтэй хэрнээ эзгүйрчээ..

Энэ мэдээ Ким овогтын өргөөнд ч бас дуулдахад төвийг сахигч гэр бүл гэгдэх Ким ноёд гараа хумхин юу болохыг ажин сууна.

Юүн "Тэр галзуу... үнэхээр хийчихлээ.." гэсээр миний дэргэд шанаагаа тулан суухад нь би түүн рүү хараад "Харин.. тэглээ.." гэв.

Юүн "Гэхдээ Чин улсын угсаа залгамжлагч нар бүгд Гүрёод айлчилсан энэ үед төрийн эргэлт хийж байгаа нь их л мунхаг хэрэг биш гэж үү? Эзэн хаан үүнийг дуулвал алтан арми шууд Гүрёо руу дайрахаар бэлдэх болно." гэж хэлэн сэлмээрээ тоглон сууна.

Тэр хуягаа өмсөн бэлэн байдалд намайг хамгаалахаар суугаа юм л даа..

Би "Харин ч түүнд энэ нь ашигтай. Биднийг байгаа цагт гарз хохирол багатайгаар ордон дотор л бүгдийг зохицуулахыг хаана хаанаа хүснэ. Ишин ах бид хоёр Ким өргөөнд байгаа цагт хэр барагтай нь наашаа дайрч зүрхлэхгүй. Тиймээс энэ бол нэг талаар хамгийн тохиромжтой үе юм."

Юүн ойлгосон аятай толгой дохиход цонхны гадна чимээ гарав. Бид дээш өндийн цонхоо болгоомжтой нээвэл ордны шууданч тагтаа байх бөгөөд хөлөндөө захиа бололтой зүйл уясан байв.

Би хөмсөг зангидан захиаг авч уншаад "Миний хуягыг бэлд! Бид ордон руу орох хэрэгтэй болчихлоо.." гэхэд Юүн ухасхийгээд "Чи юу яриад байгаа юм бэ? Наана чинь юу гээд биччихсэн юм?" гэсээр гараас минь захиаг авлаа.

"Татварын ордон хатан эх болон Ёнсүгын бэхлэлтэнд орсон.." гэх Юүсон хунтайжийн бичиг байв.

Юүн "Үүнд итгээд үнэхээр тийшээ явна гэж үү? Үнэн байлаа гэхэд бид өргөөнөөс гарч чадахгүй."

Би "Яваад Тэхён ахыг аваад ир." гэж хэлээд хувцасны авдраа уудлан өөрийн хуяг дуулгыг болон өвөөгийн надад зориулж урлуулсан сэлмийг гаргаж тавьлаа.

Юүн "Ойлголоо.." гэсээр өргөөнөөс яаран гарав.

Түүнийг гарсан хойно би чимэг зүүлтээ бүгдийг нь тайлан ханфугаа хуяг дуулгаар сольж өмсөв.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now