Гүнжээс холбоо тасарлаа..

273 29 0
                                    

Нүүрэн дээр минь улааран тусах нарны гэрлээс болж сэрвэлзэх би гэрлээс зугатан дороо эргэн хажуудаа унтах нэгний цээжинд хацраа наан тэврэн хэвтэв.

Гэтэл түүний хөнгөн инээд сонсогдон цээж нь түнхэлзэнэ.

Юнги "Эрхэм гүнжтэн минь их нойрмог юмаа?" гэж хэлэн надад гараа дэрлүүлсээр хацарт минь зөөлөн үнслээ.

Би хэдийнээ сэрж орхисон тул түүний нуруунаас зөөлөн чимхээд "Чамаас л боллоо!!" гэвэл түүний инээд улам чангарах аж..

Юнги "Тэгээд таньд ямар байв даа?? Эр хүн шиг эрүүл саруул бүрэн бүтэн байна уу?" гэсээр чихэнд ойртон шивнэхэд нь би хөнжлөө татан толгойгоо бүтээгээд "Мэдэхгүй ээ.." гэвэл тэр хормын төдийд хөнжилд шурган орж ирээд "Мэдэхгүй гэсэн үү? Дахиад мэдрүүлээд өгөх юм уу?" гэж хэлэн над руу дөхлөө.

Би ч Юнгиг түлхэж хөнжлөөсөө сугарч босоод "Үгүй ээ.." гэвэл тэр намайг шоолон инээсээр гараа тулан над руу хараад "Би уг нь бэлэн л байгаа юмсан.." гэв.

Би ичсэндээ час улаасаар "Яасан ичдэггүй залуу вэ? Нар ургачихсан байхад юугаа яриад байгаа юм?"

Юнги "Нар надад хамаагүй ээ.." гэсээр дээш өндийн намайг тэвэрч үнсэв.

Би ч түүнд үнсүүлсээр буцаад хэвтэх бол Юнги хэдийнээ дээр минь хэвтэн үнсэлтээ гүнзгийрүүлнэ.

Биднийг ийн байхад өргөөний гадна хэн нэгэн ирэн "Гүнжтээн та сэрсэн болов уу?" гэж асуухад би Юнгиг холдуулсаар дээш босоод "Ямар нэг юм болоо юу?"

"Лу Юүн авхай ирж байгаагаа дуулгалаа. Бас Лухан сайд бичгийн өргөөнд таныг хүлээж байна."

Би дээш босон өөрийгөө хөнжлөөр хаасаар энд тэнд тарааж шидэлсэн Юнгигын тайганы хувцсыг түүнд авч өгөн тэр ч босож суугаад хувцасаа өмсөв.

Би "Ойлголоо.. Би удахгүй тэдэн рүү очих тул та нар өглөөний зоог бэлэн болох хүртэл орж ирэх хэрэггүй!" гэсээр өөрийгөө ч бас бэлдэж эхэллээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ордны их танхим:

Гэнэт бүгдийг нь дуудсанд гайхсан байх сайд түшмэд нар нэг нэгэн рүүгээ харан зогсоцгооно. Хаа нэг хэрээ мэдэхгүй сайд нар Хэсоныг муулан хов жив ярилцах бол хаан сэнтийд удмаараа үнэнч явсан баруун гарын сайд болон түүний хэдэн итгэлт түшмэд нар л тайван бөгөөд чимээгүй зогсох ажээ.

Удалгүй хаалга нээгдэн Хэсон өөрийн өсгөсөн уулын барыг дагуулан толгой дээгүүр алхсаар орж ирэн хааны сэнтийн урд тусгайлан өөртөө засуулсан сэнтийд суух нь цаагуураа эзэн хаан болон угсаа залгах хунтайжийг хүндэлж хаан ширээг хамгаалах мэт...

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now