Ээжийн үлдээсэн бэлзэг..

382 36 0
                                    

Өргөөндөө унжуу царайлан хүрч ирэхэд Юүн өөдөөс гүйж ирээд "Чиний наад нүд ам чинь яачихсан юм бэ?" гэсээр барьж аваад эргүүлж тойруулан харна.

Би "Ким ноёнтой уулзчихаад ирсэн юм. Тэр хүн....... уучлаарай гэж байна лээ.." гэж хэлэн санаа алдаад орон дээр суухад "Тэгээд чи яасан юм?"

Тэр хажууд минь суухад би мөрийг нь дэрлээд "Уучлахгүй гэж хэлчихээд хаяад гараад ирсэн... Гэхдээ бие нь их өвдсөн байна лээ. Дандаа ээж бид хоёроос хол харц дээгүүр байдаг хүн нурмайгаад царай алдчихсан байсан." гэхэд хоолой царгина.

Жинхэнэ Ким Хэсон хорон санаатан гэхэд дэндүү зөөлөн сэтгэлтэй байжээ...

Юүн толгойг минь илээд "Өвчтэй аавдаа хатуу үг хэлсэн дээ гэмшиж санаа чинь зовоод байгаа чинь мэдрэгдээд байна."

Би "Миний аав бишээ. Би тэр хүнийг ганц ч удаа тэгж дуудаж үзээгүй." гээд толгой сэгсрэв.

Юүн "Миний бодлоор хэн хэн нь дотроо шаналахаа болих хэрэгтэй. Гаднаа хатуу ч дотороо өөрсдийгөө зүхээд байх шиг л....."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юүний хэлсэн үг зөв гэдгийг мэдэж байгаа гэвч нэг л болж өгөхгүй зүйлийг яалтай билээ...

Бүтэн сар өнгөрөхөд Ким ноёнтны бие улам дордсон юм. Дахиж очиж уулзаагүй л дээ. Гэхдээ яагаад ч юм тэр хүнийг ямар байгаа бол гэж үе үе санаа зовдог.

Өргөөн дотор ганцаараа салхилангаа яах талаараа юу хийх ёстойгоо тунгаан удаанаар алхана.

Гэтэл алхаа сонсогдох шиг болон дэргэд хэн нэгэн хүрч ирлээ.

Сокжин "Салхилж байгаа юм уу? Хэсон-а" гэхэд нь үг хэлмээргүй байсан болохоор чимээгүй л алхаж явав.

Сокжин шантралгүй хажууд минь алхсаар "Аавийн бие муудчихсан. Тэр..."

Би "Сонсмооргүй байна."

Сокжин "Хэсон?"

Би "Би нэг зүйл хэлчихье. Та нарын хөсөр хаясан Хэсон одоо энд байхгүй! Тиймээс намайг тэгж дуудах хэрэггүй бас дотно юм шиг битгий аашил! Тэр хүний талаар ч дурсах хэрэггүй одоо хоёрхон сарын дараа би эндээс явна тэгээд дахиж ирэхгүй тэр хүртэл надаас хол байж үз. Мөн Чин улсын угсаа залгах гүнж гэдгийг минь анхаарч хандвал байвал сайн байна. Ким залуу эзэнтээн!"

Хэсоны ардаас харж зогсох залуу санаа алдсаар номын өргөө рүү чиглэв.

Нэг насаараа төлөөд барахгүй тийм алдаа гаргаснаа энэ гэрийн эрчүүд ойлгож байгаа ч хэрхэн уучлалт гуйхаа олоогүй л явна.
Харин нэг насандаа мартахгүй том шарх авсан залуу охин тэднийг жигшсэн хэвээр...

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now