Хэзээ буцах вэ?

360 32 0
                                    

Одоог хүртэл Ёнсүгийн үзэн ядсан харц нүдэнд харагдаж байна...

Санаа алдан суусан намайг Лухан дуудаад "Өрөнд орсон юм шиг юун аймар санаа алдаад байгаа юм бэ? Энэ жилийн хамгийн эрхэм бүсгүй болчихоод жоохон хөг хөөртэй байгаач!"

Би дахин санаа алдаад "Өрөнд орсноос дор юм болсоон.. Чи тэр хөг хөөрөө өөртөө үлдээ за юу? Тэнэж тэнэж ирчихээд."

Лухан ангын тэмцээний өмнөхөн ажилтай гээд яваад өгсөн юм тэгээд бүх юм болоод дууссан хойно л ирсэн нь энэ....

Лухан "Ажилтай явж байгаад ирсэн хүнийг юу гээд байгаа юм бэ? Бас энэ яачихсан юм бэ?" гээд дэргэд минь хана гөлөрөн суусан Юүн рүү дохив.

Би "Аан хахаха" болсон явдлыг санан инээд алдаад "Зүгээр байхгүй таарах болгондоо хэрэлддэг хүнээсээ цэцэг аваад гүн шоконд орчихсон юм."

Юүн одоо хүртэл Тэхён ахаас цэцэг авсан шокноосоо гарч чадахгүй сууж байснаа гэнэт орилж босож ирээд "Ааа~ үгүй ээ.. Тэр муу намайг албаар эвгүй байдалд оруулах гэж тэгсэн! Өшөөгөө авах болно доо."

Би "Тайван тэр яг ч чамайг эвгүй байдалд оруулах гэсэн биш байхаа магадгүй чамд сайн-"

Юүн "Дуугай бай дахиж нэг үг хэлвэл гүнж байх эсэх чинь хамаагүй шууд Таогын ардаас явуулна шүү!" хэлсэн үгнээс нь айн амаа жимийгээд толгойгоо түргэн түргэн дохиход тэр гараад явчихлаа.

Би ардаас нь залбираад "Тэхён ахаа амьд үлдээрэй."

Өргөөнөөс ууртайхан гарсан Юүн шууд бэлтгэлийн талбайг зориод Тэхёныг харсан даруйдаа хурдан алхаж очиж замыг нь хаав.

Тэхён түүн рүү том хараад "Яасан?"

Юүн "Чи албаар намайг эвгүй байдалд оруулах гэж тэр цэцгийг өгсөн биз дээ?"

Тэхён "Цэвэр сайхан сэтгэлийн үүднээс өгсөн юм."

Юүн ташаагаа тулж зогсоод "Ха? Сайхан сэтгэл? Битгий жүжээд бай!"

Тэхён "Авсан бол чимээгүй л байгаач дээ. Одоо намайг яалгах гээд байгаа юм???"

Юүн "Чамаас ямар юмаараа сайхан сэтгэл гардаг юм?"

Тэхён "Зү-зүгээр л... Хэсоныг алга болоход их санаа зовж бас ганц ч амралгүй хайсан болохоор чинь баярлаад..." гэж чин сэтгэлээсээ хэлэхэд Юүн гайхаж нүдээ томруулаад үг хэлэхгүй байж байгаад "Мэй бол миний эзэн бас юунаас ч илүүтэй сайн найз минь! Тэр миний амьдрал даа учирч байсан хамгийн хүчтэй зоригтой бас онцгой хүн, түүний төлөө бол би өөрийнхөө амийг ч өргөхөд бэлэн... Чамаас талархал хүлээж авах гэж би тэгээгүй!" гэж хэлээд эргэж харан явахад түүний чих бага зэрэг ягааран харагдана .

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now