Зохиолыг өөрчлөнө

428 37 0
                                    

Ээж өнгөрсөн гэдгийг хүн болгонд зарласан хойно л Ким ноён буюу аав гэх хүн ирлээ.

Ким ноён " Тэр өнгөрчихсөн үү?" гэж юу ч болоогүй мэт асуув.

Шивэгчин " Тиймээ ноёнтоон."

Ким ноён " Оршуулах ёслолыг нь сайн хийж гүйцэтгэ! Дараа төрөлд нь сайн үдэж явуулах хэрэгтэй."

Шивэгчин " Ойлголоо."

Хөөх үнэхээр энэ хүнд хэлэх муу үг ч олдохгүй нь...
Эхнэр нь өнгөрчихөөд байхад ядах даа худал ч гэсэн гашуудах ёстой биздээ.

Гэтэл дусал нулимс ч унагасангүй.
Намайг үхэх үед ч гэсэн ийм царай гаргах байхдаа. Эсвэл идээ бээр нь алга болсон мэт баярлах болов уу?
Би хэнийг баярлуулах гэж үхэх юм?

Үгүй шүү. Би үхэхгүй. Яаж ийж байгаад амьд үлдэнэ. Яасан ч энэ хүмүүсийг тэгж баярлуулахгүй. Өөдгүй но*шнууд.

Оршуулах ёслолын гурав дах өдөр Чин улсаас хүндэтгэл үзүүлэх хүмүүсийн дунд нэг хүндтэй хүн ирсэн нь Чин улсын хунтайж байсан юм.

Асрагч эгчээс өөр намайг анхаарах хүн байхгүй болсон тул түүнтэй хамт зогсож байтал тэр бусад хүмүүсийг тоолгүй намайг шууд чиглэн ирэв.

Миний өндөрт тааруулан доош суугаад "Сайн уу? Чамайг Хэсон гэдэг үү?" гэж асуулаа.

Би толгой дохивол тэр гунигтай инээмсэглээд "Би нагац ах нь байна. Намайг Жан Ишин гэдэг."

Намайг муухан инээмсэглэвэл тэр харж байгаад "Эгчтэй адил юмаа." гэж хэлэв.

Би түүний хацарт жижигхэн гараа наагаад "Битгий уйл" гэхэд тэр гайхан харлаа.

Ишин ах "Би уйлаагүй шүү дээ."

Би "Та уйлаад л байна шүү дээ. Нүд чинь биш сэтгэл чинь уйлаад байна." гээд хүзүүгээр нь гараа оруулан тэвэрлээ.

Тэр ээж рүү үргэлж захиа явуулдаг байсан захиа бүрт хэр их санаж байгаагаа бичдэг. Гэтэл ганц ч уулзаж амжилгүй нас барсан гэхээр хичнээн их шаналж байгаа бол? Улсын хунтайж хүн хүмүүст уйлж харагдаж болохгүй болохоор л тэсэж байгаа байх.

Тэр намайг тэврэн дээш өргөөд "Баярлалаа" гэж намуухан хэллээ.

Тэгээд Ким ноён руу хараад "Би таньд Чин улсын эзэн хааны үгийг дамжуулахаар ирлээ." гэв.

Бүгд гайхан ширтвэл Ким ноён "Дотогш орж ярилцах хэрэгтэй байх хунтайжтаан"

Би болон нагац ах мөн Ким гэр бүлийнхэн л дотогш өргөөнд орсон бөгөөд цай ирсэний дараа Ким ноён "Ямар үг дамжуулсан билээ?" гэж асуув.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now