Цагаан сараана..

392 31 0
                                    

Нэг сэрэхэд би хувцастай Юнги ч хувцастай хамтдаа унтаж байв. Агуй дотор нарны гэрэл орж ирж байхыг бодвол аль хэдийн өглөө болжээ.

Би босож суугаад " Нэг сэрэхэд тайлчихсан дахиад сэрэхэд өмсөгчихсөн байх юм. Би ямар барби хүүхэлдэй юу? Дураараа хүний хувцасыг тайлж өмсүүлээд" гээд шулганаж байхад Юнги хэзээний сэрчихсэн нэг гараараа толгойгоо тулаад над руу харан хэвтэнэ.

Юнги "Яасан? Хувцас өмсөгчихсөн гээд уурлаад байгаа юм уу? Дахиад тайлаад өгөх үү?" гэсээр өдсөн инээмсэглэл гаргана.

Тэр хэзээ ингэж аймар хүн өддөг болчихоо вэ?

Би байдгаараа улайгаад " Би хэзээ тэгж хэлсэн юм? Хүнийг унтаж байх хооронд дураараа хүний хувцасыг тайлж өмсүүлэх чинь ариун явдал уу? Хэрвээ чи зүгээр "хөөе сэрээрэй хувцасаа өмс" гэсэн бол би босоод өөрөө өмсчихдөг юм байгаа биздээ!"

Юнги өндийж суугаад " Чи бүр сэрэх шинжгүй халуундаа дийлдээд унтаж байсан. Тэгээд л тусалсан." гээд гэмгүй төрх гаргана.

Би " За за ямартай ч дахиж ингэж болохгүй мэдэв үү!!" гэж анхааруулсан ч

Юнги инээгээд "Хаха дахиад өмсүүлэхгүй заавал тайлж байнаа." гэсээр инээд алдав.

Би " Битгий тэнэгтээд бай! Би ямар тийм утгаар хэлсэн юмуу?" 

Бид агуйгаас гарч ой дундуур явсаар ангын бүсэд буцаж ирэхэд цэргүүд биднийг хайж байв. Биднийг харсан цэргүүд баярлан ахад маань мэдээ хүргэхээр хүн явууллаа.

Нээх удалгүй Ишин ах болон бусад ах нар их яарсан бололтой морьтой хүрч ирэв. Тэд морьноосоо үсэрч буугаад над руу яарахад би ч өөдөөс нь гүйн очиж тэврүүлэв.

Тэд " Зүгээр үү? Энд тэндээ бэртэж гэмтээгүй биздээ? Бүтэн нэг шөнө хаана байсан юм бэ? Ямар их санаа зовсон гэж санана!" гээд эргүүлж тойруулан намайг шалгаж гарав.

Би ч тэднийг болиулаад " Би зүгээрээ. Туулай хөөж байгаад буруу бүс рүү орчихсон. Тэнд хунтайжтай таараад буцах гэж байтал бидэн рүү хүмүүс дайрсан. Азаар бэртэж гэмтээгүй ханхүү аварсан юм. Дараа нь дэлгэрэнгүй ярьж өгье. Одоо буцъя"

Би эргэж Юнги рүү хараад " Тусалсанд баярлалаа хунтайжаа" гэж хэлэн бөхийгөөд тэр хэдийг дагуулан гэр рүүгээ буцлаа..

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Намжүүн ах "Тэгээд юу болсон юм бэ?" гэхэд Сокжин ах "Байж бай! Асуух юмаа дараа нь болж болно шдээ. Эхлээд хоолоо сайн идээд ав. Тэгээд усанд ороод жоохон амар! Дараа нь асууя."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now