Хуурмаг...

321 31 0
                                    

"Итгэл гэдэг давалгаанд цохигдон нурах элсэн цамхаг адил.."...

Би хэзээ ч нүдээр үзээгүй зүйлдээ итгэж байгаагүй. Хэний ч амнаас худал үг гарч болно гэдгийг мэддэг болохоор..

Гэхдээ яг ийм цаг үед өөрийн нүдээр харсан ч итгэж өгөхгүй юм. Өчигдөрхөн л түүний дулаан гар өөр нэгнийх бус миний гараас атгаж, түүний цагаан царайнд миний төлөөх инээмсэглэл тодорч байсан.

Тэдний жаргалтай дүр зургыг харан зогсохдоо би дотор минь нэг зүйл хагарч түмэн хэсэг болон бутран унахыг мэдэрлээ.

Ард минь явсан Юүн "Чи юу хараад-??" гэсээр урагш зүглэхдээ миний харж байгааг харан гацах нь тэр..

Юүний хөмсөг зангиран "Энд ямар чөтгөр нь болоод байнаа?" гэсээр урагш ууртай алхахад нь би гараас барин толгой сэгсэрлээ.

Би "Намайг.. хатаны өргөөнд хүргээд өг! Энд удаан байвал би эрүүл ухаантайгаа үлдэж чадахгүй нь гэж айж байна." гэж хэлэн доош харсаар эргэв.

Юүн "Цагаан царайтай н*вшнуудад итгэж болохгүй. Би хэлсэн дээ эр хүн.. эр хүн шиг л байх хэрэгтэй. Тэр муугын угсаа залгах ханхүү байна уу? Үгүй юу? Надад хамаагүй дахиж таардаг л юм бол нэг сайн болгоод өгнө дөө.." гэсээр уурлан үглэнэ.

Түүний үгс надад тус гэхээсээ илүү улам л эргэлзээ рүү хөтөлнө. Би үнэхээр түүнд итгэх хэрэггүй байж уу?...

Эцсийн эцэст бүх зүйл.. явах ёстой замаараа явна. Харин Юнгигын туулах тэр урт замд хань болох нэгэн хорон санаатны биед дахиж төрсөн би биш, бидний амьдардаг энэ ертөнцийн жинхэнэ гол дүр Ин Ёнсү..

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Гүнжтээн.!?"

"Гүнжтээн??..." гэх дуугаар дээш өндийхдөө би хатаны царайг олж харлаа.

Би "За хатантаан.." гэсээр нүдээ бүлтийлгэн түүн рүү харвал тэр инээмсэглээд "Таны ухаан санаа өөр газарт явж байх шиг байна.. Эсвэл ядраа юу?"

Би аягатай цайгаа доош тавин "Уг нь таньд тус нэмэр болох гэж ирсэн юмсан.. Гэхдээ өнөөдөр бие минь тааруухан байна. Уучлаарай."

Хатан "Зүгээр дээ.. тэгвэл гүнжийг гэрт нь аюулгүй хүргэж амраа.." гэж өөрийн хүмүүстээ даалгав.

Надад илүү дутуу зүйл бодох өчүүхэн ч тэнхэл байсангүй тул зүгээр л гэр рүүгээ явахыг хүснэ.

Унтмаар байна...

Гүнжийг гарч явсны дараахан хатан урд байх цайгаа их л таашаан уусаар "Одоо л юмс зөв зам руугаа орж байна." гэсээр ганцаараа инээнэ.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now