Бэлэгтэй ирсэн...

284 35 3
                                    

Хуурмаг дунд нуугдсан хуурмаг...

Үзэсгэлэнт цэцгийн жинхэнэ үнэн ил болох тэр мөчид гоёмсог үзэмжээрээ далдалсан өмхий үнэрээ эргэн тойрноор нэг тарааж орхив.

Үнэндээ түүний төрх намар үзэхэд үхэж хорчийн, нар үзэхэд гандаж хатах хуурмаг зүйл байсан ажээ..

Өнгөрсөн амьдралыг минь өгүүлэх зохиол дотор өвөл ч дэлбээлэх өнөөх үзэсгэлэнт цэцэг Ёнсү биш байсан....

Нүдээ нээхээс урьтаж үнэртэх хөгцөрсөн чийгний үнэр хамар цочроож ордноос гарахдаа цохиулан ухаан балартсан би сая нэг сэрлээ.

Ёнсү "Ашгүй ингэж нэг юм сэрэх гэж дээ..." гэсээр газарт хүлүүлэн хэвтэх миний урд хөлөө ачин сууна.

Би дээш өндийн түүн рүү хараад "Ингэж нэг хоёулаа үлдэх шив.." гэсээр инээмэр аядахад тэр "Чи үхэж байсан ч бардам зангаа хаяхгүй хэвээрээ л байна уу?"

Би түүн рүү харан "Үгүй ээ.. Чам мэтийн өмнө хаяж орхих тийм бардам зан бол анхнаасаа байгаад ч нэмэргүй биз.." гэсээр арай гэж сууж аваад "Тэгээд хэзээ сэргэсэн юм өнгөрсөн амьдралын ой санамж чинь?"

Ёнсү "Хоёр жилийн өмнө.. уг нь анх мэдээд л чамайг шууд зайлуулъя гэж бодсон юм гэхдээ чи Гүрёод байгаагүй." гэсээр нүдээ эргэлдүүлнэ.

Би "Ойлгомжтой.. тэгээд чи хатан эхэд наалдсан тийм үү? Уг нь чи олонд өөрийгөө язгууртан гэж зарлаад хунтайжтай тааралдаж тэгээд дурлуулах байсан.. Гэтэл хунтайжтай уулзах тийм завшаан байгаагүй. Харин хатан эхийн ойр байснаар Юнгид ойртох сайхан боломж.."

Ёнсү "Тиймээ.. Чи зөв ойлгож.."

Би "Гэхдээ Юнги чамд дурлаагүй, дурлах ч үгүй... Чи ямар арга сэдэж түүний ордонд байрлаж эхэлсэн юм? Хатан эхийн араар Юнгид мэдээ хүргэх? Аль эсвэл Юнгигын сул талыг барьж сүрдүүлсэн юм уу?" гэсээр мушилзахад тэр уурсан босож ирээд эрүүнээс минь чанга базахад урт хумснууд нь арьсанд минь шигдэнэ.

Ёнсү "Юу гээч!! Өмнө нь бол тэр чамайг хаяж намайг сонгосон юм!! Гэвч тэр үед би бүтэлгүйтчихсэн. Харин энэ удаа надад Юнги байсан байгаагүй би энэ улсын эзэн болох болно." гэж хэлэв.

Би "Их гоё мөрөөдөл байна... Гэхдээ бүтэх нь юу л бол?? Санаа чинь уг нь дажгүй явж байжээ.. Хатан эхэд ойр байж эхлээд Юнгиг өөртөө авах гэж оролдоод бүтэх шинжгүй болохоор нь хатан эхээр Юнгиг хороолгуулж, Юүсоныг алаад хаан ширээнд тохирох өв залгамжлагчийг төрүүлэх.. Би зөв таасан уу?"

The villain really wants to live \Дууссан\Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon