Буцах шийдвэр..

279 39 2
                                    

Ёнсү "Ээж?.." гэж гацаж ээрэн хэлэхэд Ин түшмэлийн нүд орой дээрээ гарах шахан томорсоор арай гэж ам нээн "Хун-ён...? Хунён уу?" гэсээр итгэж ядах аж..

Ёнсү "Та үхчихсэн байх ёстой... тиймээ... үхсэн байх учиртай.." гэсээр нүд нь нэг газраа тогтож ядан гар нь суларсаар хүзүүнд минь байх сэлэм нь доош боллоо.

Ёнсүгийн ээж "Азаар... би арай үхэж чадсангүй.. гүнжийн шивэгчингийн ачаар амь аврагдсан юм.. Харин чи охин минь.. хэрээсээ хэтэрсэн үйл хийлээ дээ.." хэмээн жигшсэн аятай охин руугаа харав.

Төрсөн эх нь хүртэл цус махаа тасчин байж төрүүлсэн үрээ ингэж жигшинэ гэдэг нэг бодлын өрөвдмөөр нөгөө талаас үйлийн үр гэмээр харагдах аж..

Ин түшмэл "Чамайг үхсэн гэж би бодсон.. Охин хэлэхдээ.." гэсээр урагш дөхөх үед Ёнсүгийн ээж "Та буруу ташаа явуулганд автжээ.. Би охиндоо орхигдон үхлийн ирмэгт байсан болохоос арай ч үхэж үрэгдээгүй. Мөн Ёнсү өөрийн чинь охин бус харин аваал нөхрийн минь үр билээ..."

Түүний үгэнд итгэхгүй байгаа аятай чичирсээр зогсох Ин түшмэл "Юугаа яриад байгаа юм?.. Тэр.. тэр.. миний хүүхэд биз дээ?" хэмээн хоолой нь царгин асуув.

Ёнсүгийн ээж "Таны хүүхэд ээ?.." гэсээр байж боломгүй зүйл сонссон аятай царайлаад "Тэгж итгэхийг хүсээ юу? Эсвэл тэгж их итгээ юу?"

Ёнсүгийн ээж "Тэр таны охин байх боломж байхгүйг та ч би ч мэдэж байгаа!! Намайг өргөөнөөс хөөгдөх үед та өөрийн өргөөнд ирэлгүй гурван сар болсон байсан.. харин Ёнсү намайг хөөгдсөнөөс арван сарын дараа төрсөн.. Энэ боломжгүй.."

Түүний үгийг сонсон Ин түшмэлийн мөр унжсаар сонин царайлахад Ёнсү "Тэр худалдагдсан байна!! Би таны хүүхэд!! Та надад хайртай биз дээ ааваа??" гэсээр Ин түшмэл рүү харахад тэр яг л хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг харагдана.

Тэдний самууныг ашиглан хүлээснээсээ хөндийрсөн би нүд ирмэх зуурт Ёнсүг сөхрүүлж чадав.

Хатан эх сүүлийн удаа уулзах даа хүний ёсыг бодож надад чинжаалыг минь үлдээсэн нь энэ билээ.

Ёнсү "Чи.. чи яаж?" гэсээр нүд нь улайран эргэлдэхэд би "Их гайхсан уу? Уг нь илүү удаан байя гэж бодсон ч залхуу хүрээд байсан юм.. Чи намайг зүгээр тэнэг хүн шиг хараад л суугаад байсан гэж бодохгүй байгаа биз дээ?" гэсээр мушилзахад Ин түшмэл "Ёнсүү??" гэсээр орилоно.

Би "Та ч мунхаг нь дэндсэн хүн юм даа... Одоо хүртэл түүнийг хүүхдээ гэж бодоод байгаа юм биш биз дээ? Хэрвээ итгэхгүй бол түүнийг эх барьж авсан хүнийг ч бас гэрчээр дуудаж болно шүү!"

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now